БНХАУ-аас зөвхөн чингэлэгтэй нүүрс авах шаардлагаа удаа дараа тавьж байна

Эдийн Засаг
khiimori.co@gmail.com
2021-10-13 18:25:22
   14 цаг 38 минут
2021.10.13

Гашуунсухайт хилийн боомтод чингэлэгт тээврийн терминал байгуулсан. БНХАУ-ын талаас задгай нүүрс авахгүй зөвхөн чингэлэгтэй нүүрс авдаг болно гэдэг шаардлагыг удаа дараа тавьж байгаа.

Бид үндэсний компанийн эрх ашгийг хамгаалаад шийдвэр гаргахгүй цаг алдаад байна. БНХАУ жилийн дараагаас задгай нүүрс огт авахаа болино. Тэгэхээр энэ терминал алсыг харсан бүтээн байгуулалт.

   14 цаг 33 минут
2021.10.13

Гурван сайд хамтран өчигдөр сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгч уулзалт зохион байгууллаа.

Би буруу ярьсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх эсэхэд маш ойлгомжтой хариулт өгсөн. Буцаан олголтын хувь хэмжээг нэмэхгүй. Ойрын жилүүдэд буцаан олголт өнөөдрийнхөөр хэвийн үргэлжилнэ. Өөрчлөлт орохгүй гэсэн үг.

НӨАТ бол олон улсын сонгодог татварын хэлбэр. Дэлхийн 168 улсад байдаг татвар. Манайх хувь хэмжээгээрээ багадаа буюу 130 хувьд ордог. Тэгэхээр энэ хувь хэмжээг багасгах гэхээс илүүтэй НӨАТ-ын татвар төлөлтийн сууриа сайжруулж, цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй. Ойрын хугацаанд НӨАТ-ын бодлого тогтвортой үргэлжилнэ.

14 цаг 26 минут
2021.10.13

Боомтын захиргаа боломжоороо ажиллаад байна. Энэ бол цар тахалтай холбоотойгоор шинээр байгуулагдсан цоо шинэ институт. Хилийн байгууллагуудын уялдаа холбоог хангах чиглэлээр хичээн ажиллаж байгаа.

Нүүрсний экспорт таг зогсоогүй. Гашуунсухайтад байгаа бөмбөлөг зохион байгуулалт бол БНХАУ-аас тавьсан шаардлага.

   14 цаг 21 минут
2021.10.13

-Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойрын чиглэл дэх 407 км автозамын тээврийг зогсоох асуудал яригдсан. Нэгдүгээр Чойрт их хэмжээний нүүрс овоорсон тул дахиж нүүрс татан авах талбайгүй болсон.

Хоёрдугаарт орон нутгийн замын асуудал бий. Тухайн нутгийн малчин, иргэдийн амьдрах орчин маш хүнд болсон байна.

14 цаг 18 минут
2021.10.13

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цахим уулзалт хийлээ.

Уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ААН-үүдийн худалдаад авсан Цагаан хаданд гацсан 8.2 сая тонн нүүрсийг яаралтай нийлүүлэхэд анхаарахыг хүссэн. Хүсэлтийн дагуу БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай салбарын сайд нартаа үүрэг даалгавар өгсөн.

Эхний ээлжид БНХАУ манайхаас худалдаад авсан нүүрсийг гаргаж өгөх нь шударга. Бид гадаад худалдааг харилцан хүндэтгэх хэрэгтэй. Үүнтэй холбоотой энэ жилийн экспортын төлөвлөгөөнд томоохон цохилт ирнэ.


Холбоотой мэдээ