Баруун аймгуудын нутгаар хүчтэй шуурна

Байгаль орчин
khiimori.co@gmail.com
2021-11-03 00:29:31

Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Баян-Өлгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Увсын өмнөд, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

 

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-6-нд нутгийн өмнөд хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваанд хальтаргаа гулгаа үүсэх, цасанд хаагдах нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.

 

2021 оны 11 сарын 03-ны 08 цагаас 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор 1-6 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 6-8 градус дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 4-6 градус дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 2-4 градус дулаан байна.

Холбоотой мэдээ