Моргажийн зээл өссөнөөр үл хөдлөх хөрөнгийн зах зээл хурдацтай хөгжиж байна.

Эдийн Засаг
khiimori.co@gmail.com
2021-12-03 01:41:10


Арилжааны банкууд болон төрөөс үл хөдлөх хөрөнгийн шалгуурт нийцсэн банкны зээл олгох замаар залуучуудад маш том боломж олгож байгаагийн үр дүнд сүүлийн үед Монголын үл хөдлөх хөрөнгийн салбар өсөлттэй байгаа.  Ирэх таван жилд Улаанбаатар хотын 210 мянга гаруй өрх шинэ орон сууц худалдан авах шаардлагатай байгаа ч дөнгөж 16 хувь буюу 35 мянга гаруй өрх орон сууц худалдан авах боломжтой, үлдсэн нь банкнаас зээл авах боломжтой гэсэн статистик мэдээ байна.  Үл хөдлөх хөрөнгийн салбарнь банкуудтай хамтарснаар аль нь гайхалтай ахиц дэвшилтэйгээр хурдацтай өсөх юм2020 оны арванхоёрдугаар сарын байдлаар 100,496 зээлдэгч нийт 4,919,2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн өртэй байгаа бөгөөд зээлийн өрийн үлдэгдэл 94,1 хувь нь сайн, 2,7 хувь нь хугацаа хэтэрсэн, 2,9 хувь нь чанаргүй байна.

 

• Ярилцлага : Б. Моломжамц– Менежер - MME Consulting

Улаанбаатар хотод 2014-2019 оны хооронд нийтдээ 461 төслийн 83200 орчим орон сууц ашиглалтад орсон байдаг юм. Үүнээс 80 орчим хувь нь ипотекийн 6 хувь, 8 хувийн зээлийн шаардлага хангасан орон сууцнууд байдаг. Энэ орон сууцны зээл хэрэгжиж эхэлснээрээ үл хөдлөх хөрөнгийн салбарын жуучлал маш хурдацтай хөгжиж, бидний ажилдбол мэдэгдэхүйц ахиц гарсан. 

 

• Ярилцлага : Г. Энх-Очир ‘’ Богд банк’’ салбарын захирал 

Монголд моргажи буюу орон сууцны зээлийн хөтөлбөрийг 2 янзаар хэрэгжүүлж байна. 1-рт арилжааны банкууд өөрсдөө эх үүсвэрээ санхүүжүүлж байна, 2- рт Монгол банк болон Засгийн газар хамтран орон сууцны зээлийг хэрэгжүүлж байна. Моргажийн хөтөлбөр нь Монголын хувьд бол ерөнхийдөө дундаж буюу залуу хүмүүс нийгмийн дийлэнх хувийг эзэлдэг. Энэ утгаараа худалдан авагчдын ихэнх хувь нь залуучууд байдаг. Цалингийн орлогоо зах зээлийн үнэлгээтэй орон сууцтай харьцуулахад төдийлөн бэлэн мөнгөөр худалдан авах чадвар муу байдаг учраас Монголын нөхцөлд моргажийн зээл маш үр дүнтэй хэрэгждэг Нөгөө талдаа маш олон барилгын компаниудын борлуулалт моргажийн зээлтэй шууд хамааралтай өсдөг.


Холбоотой мэдээ