Хөгжлийн банкны зээлээ хариуцлагатай төлж байгаа ганц сайн компани нь Монполимет

Эдийн Засаг
khiimori.co@gmail.com
2022-01-31 15:29:28



Том төслүүд дээр ажиллаж байгаа компаниуд том зээл авна. 
Угаасаа бизнесийн орчны энгийн харилцаанууд шүү дээ. 
Өр, авлага, зээл… энэ бүхэнгүй бизнес гэж хаа ч байхгүй. 
Банк  бол ашгийн төлөө л зээл олгодог байгууллага.
Хамгийн ихээр хүмүүсийн зэвүүцлийг төрүүлж байгаа зүйл бол зээл авсан компаниуд нь таг алга болсон явдал юм. Монполимет ХХК -аас өөр өндөр түвшний эргэн төлөлттэй компани алга.
Цар тахлын үе бол мэдээж тооцоолоогүй хүндрэл. 
Ёстой хэлж ирээгүй зовлон. Энэ хамгийн гол шалтгаан. 
Мэдээж дээрээс нь валютын ханшын зөрөө гэж ойлголт орж ирнэ. 
Хөгжлийн банк мэдээллээ зөв өгмөөр байна. 
Жишээ нь:
Цемент дээр геополитекийн үзэл санаатай төсөл хэрэгжүүлснийхээ төлөө хэдэн жилээр нүдүүлж зулгаалгаж байгаа үндэсний компаниудын эргэн төлөлтийн графикийг мэргэжлийн ойлголтоор тайлбарлачихгүй, шууд масс руу хаяад өгчихөж байх юм. 
Яаж ингэж санхүүгийн этикгүй аашилж чадаж байнаа?
Энэ компаниудын авсан зээл бол төгрөгийн биш долларын зээл. Доллараараа л зээлээ төлөөд явж байгаа график нь байна.
65 сая долларыг 10 жилд төлнө гэхэд амаргүй ажил, хөдөлмөр.
Энэ чинь жирийн ахуйн хэрэглээний зээл биш гэдгийг эрхбиш юм ойлгодог хүмүүс мэдэж байгаа. 
Хүснэгтээс  авсан зээлийн хэмжээг үлдэгдэлтэй нь бүтэн харьцуулаад харахад  Монполимет ХХК нь анх 65 сая доллар авсан байна. Үүнээс нийт 34.0 сая доллар төлсөн, үлдэгдэл 31.4 сая доллар байгаа юм байна. 
Энэ үзүүлэлтийг доллараар төлсөн гэхэд сайн төлөлт гэж зарим экспертүүд хэлж байна. 
2014 хойноос хойш долларын ханш яаж өссөн билээ. 
Бид юмыг жаахан бодож баймаар байна. 
Үнэндээ бид шууд утгаараа хувийн хэвшлийнхээ хөлийг хөрөөдөж байна. 
Гэтэл Засгийн газар ч, эрх баригч нам ч хөрөнгө оруулагчид руу чиглэж явуулах болдлого дээрээ уг нь өөр л мессеж нисгэж байгаа. 
30 дугаар их хурлыг санаарай. Ам өөрөөр дуулж, харин гар тэс өөрөөр хөдлөөд байж болохгүй шүү дээ. 
Засаг барьж байгаа толгой баг дотрох зарим тоглогчид нь улс төрийн өшөө авалт, шууд даран сөнөөх бодлого ч гэж хэлж болмоор явуулгуудыг өөр өөрийн медиа сувгуудаараа улаан цайм явуулж байна гэж хэлэхэд хилсдэхгүй. 
Хэдий болтол ард иргэдээ цагаан цаас гэж даажигнах юм бэ. 
Монполимет жишээ нь 126 тэрбумын зээл авснаас 119 тэрбумыг нь төлсөн баримт банкны гаргасан мэдээлэл дээр байна. ( төгрөгт шилжүүлсэн тоо) 
Яагаад ийм эргэн төлөлттэй айлыг нүдэнд орсон хог болгох гээд тасралтгүй ажиллагаа явуулж байна вэ гэдэг их сонин 
Энэ компани олон тэрбумын авлагаа авч чадахгүй явдаг тухай маш хачирхалтай нэг мэдээлэл ч дуулддаг. Холбогдох газруудад өргөдөл гомдол гаргаагүй яваад байдаг гэх…
Энд ч тэр их дайралтын учиг холбоотой хөвөрч байж мэдэх юм. ( Эрэн сурвалжлах багууд сонирхвол сонин байж мэднэ дээ) 
Хөгжлийн банкны энэ байдал бол маш хүнд нөхцөл байдал. Маш эмзэг байдал. Уг нь аливаа улс орны медиа компаниуд банкны секторын нэр хүндтэй маш болгоомжтой харьцдаг. Энэ бол жишиг. Харин манайд бол медиа эзэд хаа хамаагүй аашилдаг. Айлгана, дарамтлана, авна л гэж харьцдаг. 
Бүр улаан цайм шүү. 
Тэр бүдүүлэг харилцаанаас нь болоод манайд банкууд хэвлэл мэдээллийн компаниуд байгуулж, шууд ил тод эзэмшиж, улс төртэйгөө тэднээрээ дамжуулж гудамжны хэлээр нь “ярилцдаг” болж хувирсан юм. 
Одоо бүр энэ харилцаа нь сошиал зах дээр шороо чулуу цацалцах хэмжээнд очиж газар унасан байна. 
Үнэндээ энэ бол эмгэнэл юм. 
Олон нийт бухимдах нь зөв. Тэтгэвэр нэмлээ гэж зарлангуут нь амин зуулгын маань өртөг нугараад өсчихлөө. Хэн инээх юм, ийм борог тарчиг амьдралд … 
Зүгээр л уйлмаар байна. 
Уйлж ч байна. 
Системийн гажуудалд орчихсон, ужиг хэцүү лаганд суучихсан улс орноо авч гарах гэж хичээж буй нь ойлгомжтой. Нэг дор, нэг амьсгаагаар цэгцлэгдчихдэг юм биш… 
Улс төрийн хүчнүүдээ уриад, эдийн засагчдаа, эрдэмтдээ цуглуулаад ярьцгаах хэрэгтэй. Бид хэзээ ч нэгдэж чаддаггүй. Энэ бидний гол алдаа. 
Одоо тэгээд яах вэ. Ээлжит нэг банкаар сор залаад цаашаа явах уу…
Шинэ юм биш шүү дээ. Манай улс төр маш олон банкийг залгисан түүхтэй…
Тэгээд хөлд нь Үндэсний компаниудаа бүгдийг нь устгацгаах уу???
жич: Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудыг шүүмжлэх , шаардах ёстой. 
Тэдний ихэнх нь, бараг бүгд эргэн төлөх сонирхолгүй байсан нь илт байна. 
Тэд өөрсдийн арын улс төрдөө, улстөрчиддөө найдаж байна. Тэдний сүлжээг илчилж тэмцэх ёстой. Том сонинуудаас Өнөөдөр сонин жишээ нь улстөрчдийн мөнгө угаалтын нэг схем явагддаг Төрийн бус байгууллага, Банк бус санхүүгийн байгууллагуудыг гаргаж тавьж байна. 
Цэвэрхэн, нухацтай, ямар ч уран сайханжсан чарлаангүй ажиллаж байна билээ, тэд. 
Хэвлэлийнхэн зээл авчихаад харилцагч банкныхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зүгээр л үрэн таран болгоод алга болсон улс төр- бизнес дагнасан бүлэглэлүүдээ , тэдний компаниудыг онилох хэрэгтэй. 
Гэтэл бид бүтээн байгуулалтаа хийсэн, үйлдвэрүүд барьсан, олон зуун иргэний аж амьдралыг авч явдаг компаниудыг онилж нийтийн сэтгэл зүйг зориуд улайсгаж байгаа нь үнэндээ хариуцлагагүй явдал…

Дээрхи хүснэгтээс харахад Хөгжлийн банкны зээлээ хариуцлагатай төлж байгаа ганц сайн компани нь Монполимет ХХК байна.

Гэтэл бид Монголыг хятадын барилгын материалаас хараат бус байлгах гэж хичээж буй ээж охин хоёрлуу ямар их дайрч давшилж байна.

Монголдоо хийж бүтээж байгаа, зээлээ хүүтэй нь найдвартай төлж байгаа, өнөөдрийг хүртэл хэл амнаас айж , бүтээн байгуулалт, үйлдвэрлэлээ зогсоож бууж өгөөгүйд нь баяр хүргэж, улам их амжилт, аз жаргал, эрүүл энхийг хүсье.

Том төсөл хийж байгаа хариуцлагатай компани,хувь хүмүүсээ  нам тамын өнгөөр харахгүй дэмжих хэрэгтэй.  

Шинэчлэлийн Засгийн Газар бодлогоор дэмжсэн сайн зээл. 

Зөв хүн, зөв компанид зээл өгчээ.

Холбоотой мэдээ