Сүжөү хотын Гуань Чянь Же гудамж
ФотоДаогийн шашны сүмийг Хятадаар Гуань хэмээнэ.
Гуань Чянь Же гэдэг нь сүмийн өмнөх гудамж юм.
Сүжөү нь эртний түүхтэй хот бөгөөд түүх соёлын үнэт өв, дурсгал, хотын өнгө төрх, онцлог уламжлалаа өнөөг хүртэл хадгалсаар ирсэн үзэх юм ихтэй газар.
Түүний нэг нь Даогийн шашны Шуен Мяо Гуань сүм юм. Сүм бүр анх Хань гүрний үед байгуулагдаж байсан бөгөөд Юань гүрний үед Даогийн шашин ихээр хөгжиж, томоохон бясалгагчид нь энэ сүмд цугладаг байсан тул Юань гүрний хааны зарлигаар Шуен Мяо Гуань \Этгээд гайхалтай хэмээх утгатай\ хэмээн нэрлэх болжээ.
Өнөөдөр уг сүмийн өмнөх гудамж Сүжөү хотын хамгийн хөл үймээнтэй газар болон хөгжиж, жилийн дөрвөн цагт жуулчид цувах болов.
Энэ гудамжинд Сүжөү нутгийн зуу гаруй жилийн түүхтэй цай, торго, үнэд эдлэлийн дэлгүүрүүд байхаас гадна нутгийн онцлогтой хоол унд гээд байхгүй юм байхгүй гудамж хэмээн нэрлэчхэж болохоор аж...