Эмэгтэй хүнд өмнөх амрагуудын ген удаан хугацаагаар хадгалагддаг гэнэ
Шинжлэх УхаанЗарим нэгний мэддэггүй, мэддэг ч төдийлөн ач холбогдол өгөөд байдаггүй эсвэл амьдралын хэв маяг, утга учир, хэрэглээ мэтээр хүлээн авдаг болсон тэр зүйл.
Гэтэл энэ нь хувь хүний энергийн түвшинд, цаашлаад үр удамд алсдаа зарим талаараа асар их хор уршгийг дагуулж болох зүйлийн талаар…
Одоогоос 150 жилийн өмнө АНУ-ын эрдэмтэд тэсвэртэй, холч хатуужилтай, холын аяныг даах, хурдан үүлдрийн морь гаргаж авахын тулд америк адууг тахьтай эвцэлдүүлэн, эрлийзжүүлэх ажлыг туршжээ.
Гэтэл нэг ч тахь, гүүд үр тогтолгүйгээр уг туршилт нь амжилтгүй болсон байна.
“Хромосомын тооны зөрүүтэй байдлаас улбаалан, үр тогтдоггүй юм байна” гэсэн дүгнэлтэнд хүрч, уг ажлыг цаашид огт үргэлжлүүлэлгүйгээр ор тас мартан, хаяжээ.
Гэтэл нэлээн хэдэн жилийн дараа гүүнүүдээс гэнэт хар алаг унаганууд төрж эхэлжээ.
Яагаад энэ олон жилийн дараа гэнэт ийм зүйл болсон нь эрдэмтдийн сонирхлыг ихэд татан, дахин судалж эхэлсэн ба тэд доорх дүгнэлтэнд хүрсэн байна.
Уг сонин үзэгдлийн ШУ-ы нэршил нь “Телегония” /грек гаралтай үг “теле”- “хол” “гония”- “төрүүлэх”/ гэх үзэгдэл гэнэ.
Шинээр төрж байгаа хүүхэд эцэг, эх хоёрынхоо ДНК буюу генийн материал, шинжийг авч гардаг нь хэн бүхний мэдэх зүйл.
Ийм ч болохоор хүүхэд аав ээж хоёртойгоо ямар нэг байдлаар адил төстэй байдаг.
Харин хүүхэд ээжийнхээ өмнөх амраг байсан хүмүүсийн зарим генийг авч төрдөг болохыг эрдэмтэд олж тогтоожээ.
Тэд судалгааныхаа явцад хүүхдийн генид зөвхөн эцэг эх төдийгүй ээжийн нь урьд өмнийн амрагуудын гени нөлөөлдөг болохыг нээсэн байна.
Өөрөөр хэлбэл эрэгтэйн үрийн шингэнд агуулагддаг химийн агууламж нь удаан хугацаагаар хадгалагдаж, эмэгтэйн хожмын урагт нь нөлөөлдөг гэдгийг баталжээ.
Судлаачид үүндээ бас нэг баримтыг жишээ болгон авсан зүйлийн нэг нь нохойн дээр хийсэн туршилт ажээ.
Маш сайн үүлдрийн жингэр нохой нь гудамжны энгийн нохойтой эвцэлдсэн тохиолдолд ураг тогтоогүй байлаа ч гэсэн түүнээс дахин хэзээ ч сайн үүлдрийн гөлөг гардаггүй, хүлээх ч хэрэггүй болохыг нотолсон байна.
Мөн Зөвлөлт Холбоот улсад 1958 онд Дэлхийн залуучуудын их наадам болсноос хойш 9 сарын дараа орос бүсгүйчүүдээс негр хүүхэд төрж эхэлжээ.
Чухамдаа энэ наадмын үеэр хар Африкаас ирсэн зочидтой учир ургуулсан бүсгүйчүүд ийм хүүхэд төрүүлсэн нь ойлгомжтой, нэг их гайхаад байх зүйл биш.
Гэтэл үүнээс хойш хэдэн жилийн дараа Москвад дахиад л хар арьст хүүхэд нэлээд олон мэндэлсэн байна.
Уг нь энэ хүүхдүүдийн олонхи нь гэр бүлтэй эмэгтэйгээс төрсөн байдаг.
Хэргийн учрыг хөөвөл энэ бүсгүйчүүд өнөөх Дэлхийн залуучуудын их наадмын үеэр өнгөт арьстнуудтай бэлгийн харьцаанд орж байсан нь ийм ул мөр үлдээсэн хэрэг.
Гэхдээ хүүхэд нь бүр хэдэн жилийн дараа, эмэгтэйг цагаан арьст орос залуутай суусан хойно мэндэлсэн байна.
Гэвч зөвхөн эмэгтэй хүмүүсийг буруутгах аргагүй юм.
Бас нэгэн жишээг дурдахад мөн ОХУ-д болсон явдал гэнэ.
Александр гэх залуу их сургуулиа төгсөнгүүтээ цэргийн албанд татагдаж, алба хаах явцдаа түр чөлөөгөөр гарч, зугаацаж явахдаа нэгэн цагаан арьст биеэ үнэлэгчтэй учирч гэнэ.
Хожим нь эхнэртэйгээ танилцаж, гэр бүл болсныхоо дараа үр хүүхэд нь мэндэлж.
Гэтэл эцэг, эх 2-оосоо тэс өөр цагаан арьст хүүхэд төрсөнд тэрээр эхнэрээ хамгийн түрүүнд буруутгажээ.
Гэтэл асуудлын мөн чанар нь мөн л “телегония”-гийн хуулийн дагуу хавьтсан биеэ үнэлэгчийнхээ бүх муу муухай энерги, үйлийн үр, генетикийн мэдээллийг эхнэрийнхээ ариун хэвлийрүү цутгасаных байж…
“Эр эм аль нь ч бай гэр бүл болох хүртлээ магадгүй архичин, худалч, хулгайч, өмнө нь хэзээ, хичнээн ч хүнтэй учирч явсан нь мэдэгдэхгүй бузар явдалт гэх зэрэг ямар ч муу зан төлөв, зуршил бүхий эр, эмтэй орооцолдож буйгаа мэдэхгүй учраас өөрийн хувьд энерги сайтай, ажил үйлс тань бүтэмжтэй, хэн нэгний үйлийн үрийг үүрэхийг хүсээгүй л бол, цаашлаад эрүүл саруул, оюунлаг, сайн хүүхдүүд төрүүлж, удам угсаагаа залгамжлахыг хүсвэл эмэгтэй хүн өөрийн хэвлийг ариунаас ариун байлгах, эр хүн хаа тааралдсантайгаа нөхцөлгүй жудагтай байх нь хамгаас чухал зүйл юм.