АМЖИЛТТАЙ СУРАЛЦАХЫН 15 НУУЦ

Шинжлэх Ухаан
khiimori.co@gmail.com
2021-05-29 15:04:08



Дэлхийн хамгийн шилдэгүүд төрөн гарсан Харвардын их сургуульд сурна гэдэг тийм ч амар биш. 

Тиймээс ч маш их өрсөлдөөн дунд сурч байгаа оюутнууддаа урам зориг өгөхийн тулд Харвардын оюутнуудад зориулсан дүрэм гаргажээ. 

Энэ дүрмийг зөвхөн Харвардын оюутан гэлтгүй мэдлэг, боловсролын төлөө яваа хэн бүхэн хэрэгжүүлбэл амжилтад хүрэхэд нэг алхам урагшлах нь гарцаагүй.

1.Чи одоо унтах юм бол сайхан мөрөөдлөө зүүдэлнэ. 

Харин унтахынхаа оронд хичээлээ хийвэл тэр сайхан мөрөөдлөө биелүүлэх боломжтой болно.

2. Ямар нэг зүйл хийхэд хэтэрхий оройтсон гэж бодож байвал тэр үе чинь яг тохирсон цаг нь байх болно.

3. Юм сурах зовлон бол хэсэгхэн хугацааных, харин юм мэдэхгүйн зовлон бол мөнхийн.

4. Сурах гэдэг бол цаг хугацаа бус хичээл зүтгэл юм.

5. Амьдрал гэдэг зөвхөн сурах үйл явц биш. 

Хэрэв чи амьдралын энэ үеийг л даван туулж чадахгүй бол ер нь өөр юу хийж чадах юм бэ?

6. Хичээл зүтгэл, хүчин чармайлт хоёроос сэтгэл ханамж авч болдог.

7. Бүх зүйлийг бусдаас түрүүлж, шаргуу хийдэг хүмүүс л жинхэнэ амжилтын амтыг мэдэрдэг. 

8. Хүн болгонд бүх зүйлийг амжуулах авьяас байдаггүй. 

Гэхдээ өөрийгөө цаг үргэлж хөгжүүлж, шийдвэр гаргаж чаддаг хүн л амжилтанд хүрдэг.

9. Цаг яг л харвасан сум шиг өнгөрдөг.

10. Өнөөдөр нусаа татаж байгаа  бол маргааш энэ чинь  нулимс болох вий.

11. Риалистууд гэж ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүсийг хэлнэ.

12. Цалингийн хэмжээ боловсролын түвшингээс  шууд хамаардаг. 

13. Өнөөдөр гэдэг өдөр ахиж ирэхгүй.

14. Чиний өрсөлдөгчид яг одоо маш шуналтайгаар номын хуудас эргүүлж байгаа гээд бод доо.

15. Хөлсөө урсгахгүйгээр мөнгө олохгүй.


Холбоотой мэдээ