Хятад дахин нэг Long March пуужин хөөргөлөө

Шинжлэх Ухаан
khiimori.co@gmail.com
2021-05-30 05:17:30


A child stands near a giant screen showing the images of the Tianhe space station at an exhibition featuring the development of China's space exploration on the country's Space Day at China Science and Technology Museum in Beijing, China April 24, 2021. REUTERS/Tingshu Wang
БНХАУ өчигдөр/2021.05.29/ сансрын станц байгуулахад шаардлагатай ачаа бүхий хоёр дахь пуужингаа хөөргөжээ.
Энэ бол сансрын станц байгуулахад гүйцэтгэх шаардлагатай 11 нислэгийн хоёр дахь нь юм.
Үүний өмнөх ачааны Long March 5B пуужин удирдлагагүй болж, дэлхийн хаана ч унаж магадгүй хэмээн олон улсыг сандаргасан билээ.

Тианжөү-2 буюу диваажингийн завь хэмээх нэртэй сансрын станцын нэг хэсгийг өмнөх удаад удирдлагагүй болсон пуужингийн ойролцоо төрлийн Long March-7 Y3 пуужин тээвэрлэж буй бөгөөд Хайнан арлын Венчан хөөргөх төвөөс хөөрчээ.

Өдгөө сансарт цорын ганц сансрын станц байдаг нь Хятад, Орос, АНУ, Япон орнуудын хамтран байгуулсан, өдгөө ч хамтран эзэмшдэг олон улсын сансрын станц юм.

Харин Хятад улс энэ мэт 11 пуужин хөөргөснөөр 2022 он гэхэд өөрсдийн гэсэн сансрын станцтай болох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: REUTERS

Холбоотой мэдээ