Сансрын хөлөг хийгээд гол бүхээг амжилттай холбогдов

Шинжлэх Ухаан
khiimori.co@gmail.com
2021-05-30 11:23:24


Хятадын нисгэгчтэй сансрын инженерийн албаас мэдээлснээр, Тянь Жөү-2 ачааны сансрын хөлөг тойрог замдаа орсны дараа нөхцөл байдлын тохиргоогоо урагштай биелүүлж, 5-р сарын 30-ны 5 цагийн орчмоор бие даан хурдтай холбогдох загварыг ашиглан Тянь Хэ гол бүхээгийн арын хэсэгтэй оновчтойгоор холбогдож, бүх явц ердөө бараг 8 цаг үргэлжилсэн байна. 

Тянь Жөү-2 нь сансрын нисгэгчийн амьдралын бодис, сансрын хувцас болон сансрын станцын тоног төхөөрөмж, хэрэглээний ачаалагч зэргийг тээж, Тянь Хэ гол бүхээгтэй амжилттай холбогдсны дараа, нислэгийн хосолсон үе шатанд шилжиж, төлөвлөгөөний дагуу хөдөлгүүр нэмэх болон сансрын хэрэглээний төслийн тоног төхөөрөмжийн туршилт зэрэг ажлыг өрнүүлэх юм байна.


Тянь Хэ-2 болон гол бүхээгийн энэ удаагийн холболт бол Хятад улс тойрог замдаа хийсэн 2-р удаагийн хурдтай холболт болох юм. 2017 оны холболттой харьцуулбал, Тянь Хэ-2 нь “бүх үе шат, бүрэн бие даасан холболтын төсөл”-ийг нэмсэн байна.

Холбоотой мэдээ