Шэн Жөү-12 үүргээ биелүүлэх бэлэн байдалд байна

Шинжлэх Ухаан
khiimori.co@gmail.com
2021-05-30 11:38:51


Тянь Жөү-2 ачааны сансрын хөлөг хийгээд Тянь Хэ гол бүхээг холбогдсны дараа, Хятадын сансрын станцын тойрог зам дахь дараагийн үүрэг бол Шэн Жөү-12 нисгэгчтэй сансрын хөлөгийг хөөргөх явдал болох юм.


Төлөвлөгөөний дагуу энэ оны 6-р сард Хятад улс Жю Чуаний хиймэл дагуул хөөргөх төвөөс Шэн Жөү-12 нисгэгчтэй сансрын хөлөгийн нислэгийн үүргийг биелүүлэх болно. 

Одоогоор Шэн Жөү-12 сансрын хөлөгийн нислэгийн баг нэгэнт эрчимжсэн сургуулилтын шатандаа шилжиж, удалгүй болох сансрын аялалдаа бүх хүчээрээ бэлтгэж байна.


Хятадын нисгэгчтэй сансрын инженерийн ерөнхий дизайнерын орлогч, Хятадын сансрын анхны хүн Ян Ливэй танилцуулахдаа: сансрын гурван нисгэгч тойрог замдаа гурван сар ажиллаж, бүхээгийн гаднах сэлбэн засалт, тоног төхөөрөмж солих, шинжлэх ухааны хэрэглээний ачаалал зэрэг цуврал ажиллагаа өрнүүлэх болно гэжээ.



Холбоотой мэдээ