Гадаад хэл сурахад амьд ярианаас суралцсан шинэ үгнүүд чанартай хадгалагддаг

Шинжлэх Ухаан
khiimori.co@gmail.com
2021-06-20 11:09:40

Гадаад хэл хэрхэн сайн сурах талаар дахин нэг удаа

Гадаад хэл сурах нь асар чухал. 

Тэр дундаа англи хэл. 

Гол шалтгаан нь ердөө орчин цагийн мэргэжлийн мэдээлэл олж авахтай холбоотой. 

Тиймээс хэлийг хэрхэн чанартай сурах талаар дахин нэг арай дэлгэрэнгүй мэдээлэл орууллаа.

Юм сурна гэдэг нэг талаас сурсан зүйлээ сайн тогтоох тухайд юм. 

Тогтооно гэдэг нь үндсэндээ мэдээллийг хэрхэн хадгалах ба ашиглахыг хэлнэ. 

Хүний санах явц нь гурван үе шаттай байдаг. 

Тэдгээр нь:

• Кодлох

• Хадгалах

• Мэдээллийг санах буюу ашиглах

Хэрэв аль нэг шатанд “алдаа” гарсан эсвэл чанаргүй явагдсан бол хүн шинэ мэдээллийг эргэж санадаггүй.

Кодолно гэдэг нь ямар нэгэн өмнөх мэдээлэлтэй жишиж өөрт ойлгомжтой байдлаар хаяг зүйхийг хэлнэ. 

Хүн мэдээллийг өөрийн таван мэдрэхүйгээр дамжуулан хүлээн авдаг. 

Тухайлбал:

Хүн урьд өмнө үзэж байгаагүй амьтан анх удаа амьдралдаа харсан бол түүнийг ямар амьтан бэ гэдгийг хэн нэгнээс асууж нэр өгнө. 

Энэ явцыг кодлох гэж нэрлэнэ. 

Гадаад үгийг орчуулна гэдэг нь бас өөрийн төрлөх хэлээр кодолж буйг хэлж байгаа юм. 

Хэрэв үгийг зөв оносон байдлаар орчуулвал чанартай кодолсон гэсэн үг.

Ойролцоо байдлаар орчуулвал үгийг чанаргүй кодолсон тул тухайн үг яваандаа амархан мартагдана.

Монголд хөгжөөгүй эдийн засгийн, шинжлэх ухааны салбарын хэллэгт ашигладаг үгнүүдийг кодлоход төвөгтэй байдаг тул бид ойролцоо орчуулж чанар муутай кодолдог тул тухайн үг нь хожим мартагдаад ашиглагддаггүй.

Хадгалах гэдэг нь их тархинаас бага тархинд шилжүүлэхийг хэлнэ.

Заримдаа богино ой санамжаас урт ой санамжид шилжүүлнэ гэж ярьдаг.

Энэ тохиолдолд сэтгэл хөдлөл чухал үүрэгтэй байдаг.

Тиймээс амьд ярианаас суралцсан шинэ үгнүүд чанартай хадгалагддаг.

Мэдээллийг санах нь давтахыг шаарддаг.

Тиймээс давтлага бол сурахын эхлэл гэж хэлдэг байсан.

Хүн дээрх гурван зарчмыг баримтлан гадаад хэл сурах өөрийн үр дүнтэй арга барилыг олж авах хэрэгтэй.

Учир нь хүн тус бүрийн суралцах аргачлал нь өөр байдаг.

Залуучууд англи хэл сайн сураасай гэж ерөөе.

Мэдээллийн үед хэлгүй бол харахуй л гэсэн үгнээс огт ялгаагүй.

Тэгж байж мэргэжлийн мэдлэгээ ахиулж ажил хийж чаддаггүй мунхаг байдлыг арилгаж хөгжил дэвшил ирэх юм шүү!

Корона бидний ямар байгааг хангалттай харуулж байна.

Та бүхэнд амжилт, аз жаргал хүсье!

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.


Холбоотой мэдээ