WiFi-тай сансрын станц
Шинжлэх УхаанХятадын 3 сансрын нисэгч сансрын станцдаа ажилласны эхний өдөр буюу 2021 оны 6-р сарын 17-ндоо WiFi-гаа угсарчээ.
2921оны 6-р сарын 19-ний 7 цагийн үеэр Тан Хунбө түрүүлээд цайгаа ууж, ажилдаа оров.
Тэрээр сансрын нисэгчийн дататай зөөврийн компьютерыг судалгааны хайрцагтай холбосноор гурван сансрын нисэгч ухаалаг гар утсаараа ярих, видео бичлэг үзэх боломжтой болсон бөгөөд дата дамжуулах хурд нь газар дээрхтэй бараг ялгаагүй юм.
Тэд гурвын ухаалаг гар утас, таблет нь тэнгэр газрын хооронд ярих чадавхтай тул газар дээрх ажлынхантайгаа ажлаа ярихын зэрэгцээ зав чөлөөтэй үедээ гэрийнхэнтэйгээ мэндчилж, дуу хөгжим сонсдог.
WiFi-тай болсноор тэд ухаалаг төхөөрөмжийг ашиглан, сансрын станцын гэрлийг удирдах, QR код уншуулж боодол баглаагаа задлах, туршилтын төхөөрөмжийн мэдээллийг авах зэрэг ажлыг хийх боломжтой юм.