Холливудын алдарт хоёр жүжигчний 50 жилийн нөхөрлөлийн түүх

Фото
khiimori.co@gmail.com
2021-06-25 20:44:07

Хүний амьдралын хугацаанд хөрөнгө мөнгө, алдар нэр, амжилт бүтээл, хайр сэтгэл зэрэг олон хүчин зүйл зорилго мөрөөдлийнх нь гол хөдөлгүүр болж урам зориг өгөх үе бий. 

Гэвч үүнээс гадна жинхэнэ анд нөхрийн холбоо ч хүнд хүссэн санаснаа хэрэгжүүлэх, өөрийн чадалдаа итгэх гэх мэт олон тал дээр ач тусаа өгдөг.  

Аль Пачино (Al Pacino), Роберт Де Ниро (Robert De Niro) нар анх 1960-аад оны сүүлчээр урлагт дөнгөж хөл тавьж байхдаа танилцаж байжээ. 

Тэр цагаас хойш үй зайгүй найзууд болсон тэдний холбоо өнөөг хүртэл үргэжилсээр байгаа юм.


1Хоорондоо маш адилхан

Пачино, Де Ниро нар хоёулаа 1940-өөд онд Нью-Йоркт өссөн байна. 

Тэд хоёулаа салсан эцэг эхийн хүүхдүүд байсан бөгөөд хоёулаа жүжигчний сургуульд сурч Марлон Брандо, Жеймс Дин зэрэг авъяаслаг жүжигчдийг биширдэг байв.



Хожим нь тэд хоёул жүжигчний гараагаа эхлүүлж,  томоохон дүр бүтээх болсон билээ. 

Пачиногийн анхны алдартай дүрүүдийн нэг бол "The Godfather" (1972) киноны Майкл Корлеонегийн дүр байсан бол Роберт Де Нирод "Mean Streets"  (1973) киноны Жон “Johnny Boy” дүр байв.



Тэд 1960-аад оны сүүлчээр Нью-Йоркт эргэн уулзахад хоёул уран бүтээлийн гараагаа эхэлж байсан шинэ залуу жүжигчид байв. 

Үүний дараагаас хэн хэн нь бараг зэрэг шахуу асар их амжилт, нэр хүндийг олсон билээ. 

Харин хамтарч тоглосон кинонууд гэвэл "Heat" (1995), "Righteous Kill" (2008), "The Godfather Part II" (1974) болон "The Irishman" (2019) юм. 



2Үргэлж нэгнээ хамгаалдаг

Энэ хоёр жүжигчин бараг л нэгэн зэрэг алдартай болсон юм. 

Тэр үед хоёр залуугийн нөхөрлөл олны танил байхын хүнд хэцүү, зовлон жаргалыг хамтдаа давж, нэгнээ хэнээс ч илүү ойлгоход нь тусалсан байдаг.


Пачино нэг ярилцлагадаа "Тэр үед одоогийнх шиг амархан нэр хүндтэй болдоггүй байлаа. 

Тиймээс яг бүрэн итгэж, бүх зүйлээ ярьж болох хүнтэй байсандаа би их баярлаж явдаг" гэж ярьсан байна. 



3Хэзээ ч нэг нэгэнтэйгээ өрсөлдөж байгаагүй

Пачино, Де Ниро нар 50 жилийн турш нөхөрлөхдөө хэзээ ч нэгэнтэйгээ дайсагналцан өрсөлдөж, нэгнээсээ илүү гарахаар тэмцэлдэж байгаагүй гэнэ. 

Жишээ нь "The Godfather" кинонд Майкл Корлеонегийн дүрд тэд хоёул тоглох хүсэлтэй байсан ч эцэст нь Пачино сонгогдсон билээ. 

Үүний дараа Де Ниро найзынхаа өмнөөс чин сэтгэлээсээ баярлаж байсан гэдэг. 



4Нэгнээсээ суралцдаг

Удаан хугацааны турш ойр дотно нөхөрлөсөн хүмүүс хоёр биедээ чин үнэн сэтгэлээсээ хандаж чаддаг бол бие биенээсээ асар их зүйл сурч хөгжих боломжтой гэдгийг тэд харуулж чадсан. 

Энэ бол Пачино, Де Ниро нарын харилцааны үндэс юм. Жишээ дурдвал, Де Ниро нэгэн ярилцлагадаа киноны зохиолоо зураг авалтын өмнө хэнээс ч илүү ойлгож судлах ёстойг Пачиногоос л сурсан хэмээн хуваалцсан байна. 



5Бие биендээ хайртай гэж хэлэхээс ичдэггүй

Тэд үргэлж бие биедээ талархаж, урмын үгс хэлдэг.

 Пачино, Де Ниро нар хамт оролцсон ярилцлагынхаа үеэр ихэвчлэн бие биенийхээ асуултанд өмнөөс нь хариулдаг.

Үүгээр зогсохгүй, нэг нь нөгөөгөөрөө хошигнон тоглоом хийж, балчир хөвгүүд шиг цугтаа инээлддэг бөгөөд тэврэлдэх, бие биедээ хайраа илэрхийлэх зэргээсээ ч санаа зовдоггүй.