Хиймэл оюун ухаан буюу “Artificial Intelligence” гэж юу вэ?

Шинжлэх Ухаан
khiimori.co@gmail.com
2021-08-23 00:59:58

Хиймэл оюун буюу Artificial Intelligence (AI) нь компьютерийн програм хангамжаар бүтээгдсэн, хүний сэтгэхүйг дуурайлгасан ба бараг ижил түвшинд хүргэсэн технологийн төрөл бөгөөд хүний хийдэг аливаа үйл ажиллагааг удирдах зориулалттай.

Анх “Хиймэл оюун ухаан” хэмээх нэр томьёог Жон Маккарти 1955 онд өөрийн бүтээлдээ ашиглаж, “Ухаант машин техник бүтээх онолын болон инженерийн шинжлэх ухаан” гэж тодорхойлсон байдаг.

Хиймэл оюун нь өөрийгөө хөгжүүлж байдаг програм хангамжийн төгс шийдэл юм.

Бид бүхэн хиймэл оюуныг роботоор төсөөлж болно.

Гэхдээ өнөөгийн робот бол зөвхөн тухайн зохиогчийн бичигдсэн алгоритмын дарааллаар ажилладаг.

Өнөөгийн компьютер тоглоомууд үүний тод жишээ юм.

Хэрэв бид төгс хиймэл оюуныг зохион бүтээх аваас хүн төрөлхтөн өөрсдийнхөө бүтээсэн зүйлд устаж үгүй болох магадлалтай. 

Хиймэл оюунд байвал зохих чадварууд гэж байдаг. 

Үүнд: Өөртөө дүн шинжилгээ хийж, хариултыг өөрийнхөөрөө илэрхийлнэ Өөрийн алдааг олж засварлана

Хүний сэтгэхүйгээс илүүг сэтгэнэ Дэлхийн хоёрдугаар дайны дараа, хэсэг бүлэг хүмүүс бие даан оюун ухаант машиныг хийхээр ажиллаж эхэлжээ.

Английн математикч Алан Тюринг 1947 онд анхны судалгаагаа танилцуулсан.

Тэрээр машин бүтээхээс илүү компьютерийн програмчлалаар хиймэл оюуныг судлах нь хамгийн зөв шийдэл гэдгийг анх бодож олжээ.

Хиймэл оюун ухааны түүх Хиймэл оюуны судалгааны салбар 1956 оны зун Дартмутын Коллежийн хотхонд болсон зөвлөгөөн дээр үүсгэн байгуулагджээ.

Хиймэл оюуныг үндэслэгчид ирээдүйн шинэ салбарын талаар эерэгээр итгэж байв Херберт Саймон: “Машинууд 20 жилийн дотор хүний хийдэг ямар ч ажлыг хийх чадвартай байх болно” хэмээн таамаглаж байсан ба Марвин Мински “Үр хойчууд маань хиймэл оюун ухаан бүтээх асуудлыг бодитойгоор шийдвэрлэх болно” гэж бичин, түүнтэй санал нэгдэж байсан байна.

Цаг хугацаа өнгөрсөөр судалгааны ажил улам эрчимжиж, үр дүнтэй болж байв.

1997 оны 5-р сарын 11-нд Дийп Блү дэлхийн ноёлогч шатрын аварга Гарри Каспаровыг ялсан анхны шатарчин компьютер болсон.

2011 оны 2 сард “IBM”-ийн асуулт хариултын систем болох Ватсон нь асуулт хариултын шоу тоглолтонд Жеопардигийн хамгийн агуу хоёр ялагч болох Брэд Руттер, Кен Женнингс нарыг хол илүү ялжээ. “Xbox 360” болон “Xbox One”-д 3D биетийн хөдөлгөөний харилцан үйлчлэл үзүүлдэг “Kinect” нь хиймэл оюуны удаан хугацааны судалгаанаас бий болсон алгоритмыг ашигладаг ба ухаалаг гар утаснууд дахь ухаалаг хувийн туслахын үүргийг ч мөн гүйцэтгэдэг.

Хэрхэн ажилладаг вэ?
Машины хүртэхүй, ойлголт нь оролтоос мэдээлэгчийг оруулан ашиглах буюу тухайлбал камер, микрофон, мэдрэгч, дуу авианы локатор болон бусад этгээд сонин зүйлсийг оруулан ашиглах чадвар байдаг бол харин компьютерийн дүрслэл нь оролтын тусламжтайгаар дүрслэлд дүн шинжилгээ хийх чадвар юм.
Өөрөөр хэлбэл хүртэхүй нь сонгосон объектыг хүлээн зөвшөөрөх буюу яриа болон нүүр, өнгөн талыг таних үйл явц юм.
Ватсон хиймэл оюунтай компьютер зөвлөх 2011 онд АНУ-д IBM корпораци телевизийн асуулт хариултын шоунд зориулж, Ватсон нэртэй 40 ширхэг энгийн комьпютерийг холбож супер хиймэл оюуны лавлах бүтээж, дотор нь олон мянган ном, бүх төрлийн нэвтэрхий толь, Википедиаг багтааж хүмүүстэй өрсөлдүүлэхэд хүнийг маш хялбархан ялжээ.
2014 оны байдлаар Ватсоныг эрүүл мэндийн салбарт идэвхтэй нэвтрүүлж, эмч, сувилагчид найдвартай лавлах/зөвлөхөөр ажиллуулж эхлэв.
Слоан-Кэттэрингийн Хорт хавдар эмчлэх төв дээр сувилагчдын 90% нь Ватсоны зөвлөлгөө заавар дор ажиллаж эхэлжээ.

Хиймэл оюун ухааныг ухаалаг гар утсанд хэрхэн ашигладаг вэ? Дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид хиймэл оюуныг маш ихээр сонирхох болсон бөгөөд тэр ч үүднээсээ сүүлийн үед технологийн салбарт хувьсал авчирсан технологийг ашиглах хүсэлтэй компаниудын тоо олширсоор байна. 2018 он гарснаар “Artificial Intelligence” буюу хиймэл оюуны технологийг өөр дээрээ суулгасан гар утаснууд зах зээлд хүч түрэн орж ирэх болсон. Ингэснээр гар утасны хөгжилд шинэ дэвшил гарсан бөгөөд хиймэл оюуны технологи ухаалаг гар утсанд дараах байдлаар суурилдаг байна. 1. Камер Хиймэл оюуныг гар утсанд суурилуулснаар камерын хүчин чадал эрс нэмэгдэж, илүү нягтрал сайтай, чанартай зургуудыг авах боломжтой болсон. Тухайлбал байгаль орчин, хоол, салют буудах мөч зэргийг тод, нягтрал сайтайгаар гар утсаа ашиглан зургийг нь авч болно. Түүнчлэн авсан зургаа хиймэл оюун ухааны технологийн тусламжтай автоматаар янзалж болдог байна. 2. Хэл орчуулагч Гар утасны аппликэйшн нэг хэлээс нөгөө хэл рүү текст бичиж, орчуулах зориулалттай байдаг. Харин ухаалаг гар утсанд хиймэл оюун ухааны технологийг суулгаснаар бүх төрлийн хэлийг хүссэн хэл рүүгээ орчуулж болохоос гадна хамгийн гайхалтай нь интернетгүй байсан ч орчуулга хийх боломжтой.

3. Хэрэглэгчийн төлөв байдал “Artificial Intelligence”-ийн тусламжтайгаар гар утсан дээрх тохиргоонуудыг өдөр бүр тухайн хэрэглэгч өөрийн оролцоогүйгээр автоматаар хийх боломжтой. Та оффис дээрээ байхдаа гар утсаа чимээгүй горим дээр тавих, гэртээ “Bluetooth”-ээ асаах эсвэл зарим аппликэйшнуудыг хаах зэрэг үйлдлийг та биш, хиймэл оюун ухаан хийх болно. 4. Аюулгүй байдал Apple компани iPhone X гар утсандаа хиймэл оюун суулгаснаар алгоритмын тусламжтайгаар хэрэглэгч Face ID ашиглан системийн түгжээг тайлах боломжтой болсон. Тухайн хэрэглэгчийн сахал болон нүдний шилийг ч гэсэн таних хүчин чадалтай гэнэ. 5. Дуу хураагуур Siri, Google Assistant, Cortana болон Alexa зэрэг дуу хураагуур нь бүгд хиймэл оюун ухааны технологид холбогдож байгаа бөгөөд таны хэлсэн зүйлд хариу өгөх ухаалаг шийдэл болсон байна. Интернетээр дуу хайх, ямар нэгэн зүйл онлайнаар захиалах үедээ та дуу хураагуурыг ашиглан хэлэхэд л хангалттай.
Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.




Холбоотой мэдээ