Монгол хун та “европжуу-брахикраны” төрхтөнд хамрагдах ДНХ-тэй болохоо мэдэх үү???

Шинжлэх Ухаан
khiimori.co@gmail.com
2021-09-21 11:20:13

Монгол хун  та “европжуу-брахикраны” төрхтөнд хамрагдах ДНХ-тэй болохоо мэдэх үү???

Антропологийн шинжлэх ухаан дэлхийн хүн амыг:

1. Монголжуу

2. Европжуу, 

3. Негржуу

4. Австральжуу төрхийн хүмүүст хуваан авч үздэг.

Монголжуу төрхтөнүүдийг нүүрний хэлбэр өргөн, нарийн гэж хоёр хуваадаг. 

• Өргөн царайт төрхөд голчлон сибирийн төрх хамаардаг.

• Нарийн царайт төрхөд өмнөд Азийн буюу ерөнхийдөө Хятадын хүн амд холбогдох нэр томъёо гэж ойлгож болно.

• Эднийг нийтэд нь палео-азийн төрх гэж авч үздэг. 

Европжуу төрх нь:

1. Баруун европын

2. Зүүн европын

3. Европжуу \брахикраны\ гэж хуваагддаг.

Харин Монгол хүнийг Монголжуу өргөн царайт төрхөд хамааруулах уу, европжуу-брахикраны төрхөд хамааруулах уу гэдэг асуудлын талаар антропологчид маргалдсаар одооноос л нэг мөр болон ойлголтоо нэгтгэж байна. 

Өрнөдийн антрплогчид Монгол хүний хувьд тун том алдаа гаргаснаа хожуухан ойлгосон гэж хэлж болно. 

Тэр алдаа нь Монгол хун “европжуу-брахикраны” төрхтөнд хамрагдах ДНХ-тэй болохоос бус “азижуу” төрхтөнд хамрагдах хүмүүс биш гэдэг нь ДНХ-гийн судалгаа гарч ирснээр тодорхой болсон юм. 

Үүнийг Монгол улсын Их Сургуулийн Антропологи-Археологийн тэнхимийн эрдэмтэн судлаачдын орчин цагийн Монгол залуучуудын ДНХ-г судалсан сүүлийн гурван жилийн судалгаа давхар нотолж өгсөн. 

Энэ судалгааны үр дүнд өнөөгийн Монголчуудын арван хүн тутмын 7 нь европжуу төрхтөний генитэй болохыг генетикийн судалгаагаар тогтоосон юм. 

Хамгийн сонирхолтой нь энэ судалгааны үр дүнг Монгол нутгаас олдсон антропологийн олдворууд дээр хийсэн молекул генетик, антропологийн судалгааны (Митохондрийн ДНХ) үр дүнтэй харьцуулан үзэхэд ижил үзүүлэлт гарсан явдал юм. Монголчууд нь европжуу төрхтний хамгийн зүүн жигүүрийн төлөөлөгчид бөгөөд Энэтхэгийн хойгийг өнгөрөөд  Дундад Азийн дорнод жигүүрээс эхлээд Монгол хүртэл европжуу-брахикраны төрхтөн тархсан тухай нэрт угсаатан зүйч, антропологич Е.Г.Грумм-Гржимайло болон алдарт туүхч, угсаатан зүйч Л.Н.Гумилёв өнгөрсөн зууны 60-аад оноос бичиж, судалгаагаа танилцуулж байсан билээ. 

Мөн өөр нэг зүйл нэмэж дурдахад Өмнөд солонгосын угсаатан зүйч эрдэмтэд, антропологчид Монголчуудын угсаа гарлыг судалж үзээд 30 эцгийн хүүхдүүд бөгөөд “гетерогени” үндэстэн юм гэж тодорхойлсон. 

Тиймээс Монголчууд хүн төрөлхтөний язгуур чанарыг хадгалж байдаг гэх бүрэн үндэстэй ажээ. 

Учир нь ихэнхи үндэстнүүд 5 юмуу, 6-хан эцгийн хүүхдүүд байдаг.

Холбоотой мэдээ