Монголын хөнгөн атлетикийн тамирчид олимпод бэлдэж байна

Спорт
khiimori.co@gmail.com
2021-06-15 04:18:57

Тун удахгүй зуны 32 дах удаагийн Олимпын наадам болох гэж байна. 

Цар тахлын улмаас Олимпын наадам болох хугацаанаасаа нэг жилээр хойшлоод байсан бөгөөд уг наадам VII сард болохоор товлогдоод байгаа юм. 

Олимпын бэлтгэлд Монгол улсын хөнгөн атлетикийн тамирчид маш шаргуу бэлтгэлээ хийгээд байгаа. 

Одоогоор Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ баг,  “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Б.Мөнхзаяа 2019 оны 2-р сард Хонг Конгд болсон гүйлтийн олон улсын тэмцээнээс олимпын эрх авах болзлоо хангасан ба тэрээр улсынхаа дээд амжилтын шинэчлээд байгаа юм. 

Б. Доржпалам Хөнгөн атлетик, марафон гүйлтийн дасгалжуулагч Олон улсын хэмжээний мастер (ОУХМ): 

Хөнгөн атлетикийн төрөлд Монгол улс нь марафон гүйлтийн төрлөөр олимпын эрхийг тогтмол авч оролцож байна. 

2008 оны Бээжингийн олимпоос эхлэн марафон гүйлтэд тамирчид өөрсдөө олимпын эрхээ авч олорцдог болсон. 

VII сарын 15-аас VIII сарын 5 буюу олимп эхлэхээс хоёр хоногийн хугацаанд Японд тамирчид, дасгалжуулагч нарын бэлтгэл сургуулалт хийлгэх хүсэлтийг Үндэсний Олимпын хороонд (ҮОХ) тавьсан ба Үндэсний олимпын хороо цаашаа Токиогийн олимпын зохион байгуулах хороотой холбогдоод биднийг явуулах хүсэлт тавих юм.

Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ баг,  “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Б. Мөнхзаяа:

Гэртээ хүчний бэлтгэл, Налайхад сар гаруй бэлтгэл хийгээд өөрсдийнхөө боломжоор сургуулилтаа алдаагүй хийж байсан. 

Энэ жил Токиогийн олимпод эхний 10-т багтаж орно гэсэн маш том зорилго тавьсан байгаа. 

Бэлтгэл сургуулилтаа өөрийн хувьд 80 - 90 хувь хангасан байх хэмээн бодож байна. 

Ямар ч байсан өөрийн зорьсон зорилгодоо хүрэхийн тулд хичээх болно. 

Д. Гантулга Үндэсний шигшээ баг “Хилчин” спорт хорооны тамирчин, Олон улсын хэмжээний мастер (ОУХМ): 

Миний хувьд 2020 оны олимпод маш их ач холбогдол өгч байсан. 

Африкийн Кени улсруу зорьж очин бэлтгэлээ ханган цаашаа олимпын эрхийн төлөө тэмцээнд орох төлөвлөгөөтэй байсан боловч цар тахлын улмаас эрхийн төлөөх тэмцээнүүд бүгд цуцлагдаж эрхээ авч чадаагүй.

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг


Холбоотой мэдээ