Бээжингийн 2022 оны өвлийн олимп болон пара олимпын төслийг хянах хурал видео хэлбэрээр зохиогдов

Спорт
khiimori.co@gmail.com
2021-06-18 12:52:19


6-р сарын 16, 17-нд Олон улсын олимпын хороо, Олон улсын пара олимпын хорооны Бээжингийн 2022 оны өвлийн олимп болон пара олимпын төслийг хянах хурал видео хэлбэрээр зохиогдов. 

Хурлын үеэр Бээжингийн Өвлийн олимпын зохион байгуулах хороо нээлтийн ёслолын холбогдох ажлаар тусгай тайлан хийж, Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны холбогдох хариуцлагатан болон Олон улсын олимпын хороо, Олон улсын пара олимпын хорооны мэргэжилтнүүд спорт, эмчилгээ, зах зээл, тогтвортой хөгжил, Өвлийн пара олимп зэрэг сэдвээр хэлэлцэн, 16 тусгай сэдэвтэй салбар хурал, дүгнэлтийн хурлыг зохион байгуулж, нээлттэй гүнзгий ярилцжээ. 

Бээжин хотын орлогч дарга, Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны гүйцэтгэх дэд дарга Жан Жяньдүн хэлэхдээ:

Өвлийн олимпын бэлтгэл ажил эцсийн шатандаа ороод байна.

Бээжин хотын өвлийн олимпын зохион байгуулах хороо нь ногоон, нийтэд хүртээмжтэй, нээлттэй, хэмнэлтэйгээр олимпын наадмыг зохион байгуулах үзэл баримтлалаа чанга хэрэгжүүлж, олимпын наадмыг товлосон цагтаа нээх зорилт болон “дөхөм, аюулгүй, гайхалтай” гэх шаардлагыг биелүүлэхийн тулд бүх ажил үүргээ чанд нямбай биелүүлэхийн зэрэгцээ Өвлийн пара олимпыг ч адилхан амжилттай зохиохыг баталгаажуулж байна гэжээ. 

Олон улсын олимпын хорооны Бээжингийн өвлийн олимпын зохицуулах хорооны тэргүүн Самаранч хэлэхдээ:

Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороо наадмын өмнөх туршиж шалгах ажил, тогтвортой хөгжил зэрэг талд маш үр дүнтэй ажилласан, Бээжингийн Өвлийн олимпын бэлтгэл ажил эцсийн үе шатандаа орлоо.

Бид Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны гаргаж байгаа хичээл зүтгэлд итгэл дүүрэн байна гэжээ. 

Олон улсын пара олимпын хорооны ахлах мэргэжилтэн Коллин Лейн хэлэхдээ:

Ковид-19-ийн сорилтын өмнө Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороо олон төвөгтэй асуудлыг шийдэж үр дүнтэй ажилласан.

Бээжингийн өвлийн пара олимп амжилттай зохиогдоно гэдэгт бид итгэлтэй байна.

Энэ нь Хятадын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралд шинэ хуудас нээх болно гэжээ.


Холбоотой мэдээ