Тухайн талбайн үзэгчгүй олимпын нээлт болно

Спорт
khiimori.co@gmail.com
2021-07-06 09:11:20


Японы "Асахи Шимбун" сонины таванд мэдээлснээр, 7-р сарын 23-нд болох Токиогийн олимпын нээлтийн ёслолыг тухайн талбайн үзэгчгүйгээр зохион явуулахаар Японы засгийн газар эцэслэн шийджээ.

Нээлтийн ёслол, зарим томоохон арга хэмжээнээс бусад жижиг хэмжээний уралдаан тэмцээн, арга хэмжээнд үзэгчидтэй байлгана гэж Японы засгийн газрын холбогдох хүмүүс илэрхийлжээ.

Тэгвэл голчлон 21.00 цагаас хойших шөнийн уралдаан тэмцээн, 5000 гаруй хүний ​​багтаамжтай арга хэмжээ, уралдаан тэмцээнийг тухайн талбайн үзэгчгүйгээр зохион байгуулах юм байна. 

Үүнээс бусад талбай заалд, уралдаан тэмцээн нь нөхцөл болзол хангасан байдалд үзэгчдийг нэвтрүүлэх юм байна.  

Үүнээс гадна, нээлтийн үеэр Олон улсын олимпын хорооны гишүүд, олон орны дипломат ажилтнууд, ивээн тэтгэгчид нээлтийн ёслолд орох боломжтой  гэж мэдээлсэн бол үүнээс болж олон нийтийн дунд сэжиг таавар үүсгэж мэдэхэд Японы засгийн газрын зарим хүмүүс  сэтгэл түгшиж байгаа бөгөөд оролцогчдын тоог аль болох хэдэн зуугийн дотор барихыг санал болгожээ.


Холбоотой мэдээ