Аргентин Мессигийн эрин үед анх удаа тивдээ түрүүллээ

Спорт
khiimori.co@gmail.com
2021-07-11 03:21:20

Өмнөд Америкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах Копа Америка тэмцээний шигшээ тоглолт өнөөдөр (2021.07.11) Бразил улсын Рио де Жанейро хотын Маракана цэнгэлдэхэд явагдлаа. 

Аваргаа хамгаалагч Бразил улс талбай дээрээ 28 жил тивдээ түрүүлээгүй Аргентиныг хүлээн авав. 

Өмнөд Америкийн хөлбөмбөгийн арвин түүхтэй, мөнхийн ривал хоёр багийн тулаан 1-0 гэсэн харьцаатай даруухан өндөрлөж, Аргентин улс хүсэн хүлээсэн тивийн аваргын цомоо гардан авлаа.

Мессигийн эрин үед Аргентин улс ийнхүү анх удаагаа олон улсын томоохон тэмцээнээс цом хүртэж байна. 

Тоглолтын цорын ганц гоолыг Анхель Ди Мариа нэгдүгээр үеийн 22 дахь минутад оруулж, бүгдийг шийдсэн.

Аргентин улс хамгийн сүүлд 1993 онд тивдээ түрүүлж байжээ.


2021 оны Копа Америка тэмцээний мэргэн буучаар Месси тодорсон. 

Мөн тэрбээр Неймарын хамтаар тэмцээний шилдэг тоглогч болсон юм.

Аргентины шигшээ баг тивдээ 15 дахь удаагаа түрүүлж, Копа Америкад хамгийн олон түрүүлсэн гэгддэг Уругвайтай тэнцэж ирлээ.

Тивдээ түрүүлсэн Лионель Месси энэ жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодрох магадлал өндөр болоод ирлээ. 

Мөн тэрбээр удахгүй Барселона багтайгаа шинэ гэрээ байгуулах аж.


Холбоотой мэдээ