Монгол Улс - Самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголоос Грек рүү шилжлээ
СпортЦар тахлын улмаас Улаанбаатар хотын бүхий л спорт заал тамирчид, дасгалжуулагчдад хаалттай
байна.
Түүнчлэн Монголд зохион байгуулах байсан Самбо бөхийн өсвөр үе, залуучуудын дэлхийн
аваргын тэмцээн Грек улс руу шилжлээ.
Самбо бөхийн тамирчид дэвжээний барилдаан,
барилдааны техникийн сургуулилт одоогоор боломжгүй болсон хэдий ч кросс гүйлт, биеийн
хүчний бэлтгэл сургуулилтаа хийсээр байна.
дасгалжуулагч, дөрвөн удаагийн дэлхийн болон цомын аварга):
“Цар тахал дэлхийн нийтийг
хамарсан энэ айхтар өвчний улмаас энэ тэмцээн манайд зохиогдохоо болиод Грект зохион
байгуулахаар болж байна. Өсвөр залуучуудын тамирчдын хувьд, өөр улс оронд, жишээ нь Грек бол
Европийн улс, хол газар зохиогдоно.
Эдийн засгийн хувьд , зардал хувьд мэдээж зардал гарах нь
тодорхой.
Өөр газар оронд болохоор дасгалжуулагчдын хувьд бүх тамирчидтайгаа ажиллах ажил,
ажлын ачаалал өндөр болдог.
Дэвжээ хаалттай учраас Дэвжээний барилдаан, барилдааны
техникийн сургуулилт одоогоор боломжгүй.
Бид ер нь биеийн хүчний бэлтгэл, кросс гүйлтийн тал
дээр анхаараад ажиллаж байна. ”
“Монголдоо Өсвөр залуучуудын дэлхийн аваргын тэмцээн болсон бол наад зах нь цагийн зөрүү
байхгүй, хоол хүнс, нутгийн дэвжээ түшдэг, зардал мөнгө бага орно гэх зэрэг олон талын ашигтай
байх байлаа.
Ковидын улмаас болсонгүй.
Гадаадад очихоор цагийн зөрүүнээс, хоол хүнснээс,
зардал мөнгөнөөс авaхуулаад асуудлууд тулгардаг.
Тамирчин болгонд л тулгардаг асуудал.“
хүрэл медалт):
“Энэ тэмцээн анх Монголдоо болно гэдгийг сонсоод би нутагтаа байгаа, илүү
зоригтой, нутгийнхаа дэвжээн дээр аварга болно гэж зорьж бэлтгэлээ хийж байна.
Гэхдээ Грект
болно уу, Монголд болно уу ялгаагүй түрүүлнэ л гэж бодож байгаа.
Миний Самбын анхны багш Үүрцолмон багш.
Би багш дээрээ ирснээс хойш яг нэг жил болж
байна.
Энэ хугацаанд би багшаасаа олон зүйл мэдэж сурч авсан.
Энэ спортод анх орохдоо би
дэлхийн аварга болно гэж зорьж орсон.
Одоо би олимпийн аварга болно, чадна гэж би өөртөө
итгэлтэй байгаа.
Би яагаад ийм итгэлтэй байдаг вэ гэхээр манай багш маш мундаг хүн.”
Эх сурвалж:
А24 мэдээний агентлаг