Муужирч унасан буриад харваач: Би зүгээр, олимпоо үргэлжлүүлнэ

Спорт
khiimori.co@gmail.com
2021-07-23 11:41:07

Олимпийн байт харвааны тэмцээний үеэр өнөөдөр/2021.07.23/ ОХУ-ын тамирчин, Буриад гаралтай Светлана Гомбоева ухаан алдан унаж, олон хүний санааг зовоосон. 

Азаар тамирчин бүсгүй зүгээр гэдгээ мэдэгджээ. Тэрбээр "ТАСС" агентлагт өгсөн ярилцлагадаа “Бүх зүйл зүгээрээ. 

Миний толгой өвдсөн ч одоо ерөнхийдөө гайгүй болж байна. 

Би олимпоо үргэлжлүүлэхэд бэлэн. 

Бүх зүйл зүгээр” хэмээн ярьсан байна.

ОХУ-ын байт харваан дасгалжуулагч Станислав Попов хэлэхдээ "Светланаг эмнэлэгт хүргэх шаардлагагүй. Светлана долдугаар сарын 25-нд хасагдах шатанд өрсөлдөнө” гэжээ.


Өдгөө Улаан-Үдэд амьдардаг Светлана Гомбоева нь 1998 оны зургадугаар сарын 8-ны өдөр Эрхүүгийн Усть-Ордынский хотод мэндэлжээ. 

Тэрбээр гуравдугаар ангиасаа эхлэн байт харваагаар хичээллэж, 2012 онд спортын мастер цол хүртээд зогсохгүй 2019 онд залуучуудын универсиадаас мөнгөн медаль, 2021 оны Европын аваргаас алтан медаль тус тус хүртжээ.



Холбоотой мэдээ