Шохэй Оно алтан медаль авсан мөртлөө яагаад баярлаагүй вэ гэдгээ тайлбарлав

Спорт
khiimori.co@gmail.com
2021-07-26 16:39:42

Олимпийн хошой аварга, ДАШТ-ий 6 удаагийн аварга, Японы алдарт жүдоч Шохэй Оно жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн шилдэг жүдоч бөгөөд сэтгэлзүйгээ гайхамшигтай удирдаж чаддаг нэгэн.

Сэтгүүлчийн асуултад өгсөн хариулт нь олон хүний сэтгэлийг хөдөлгөдөг билээ.

Сэтгүүлч: -Та ялчихаад яагаад баярладаггүй юм бэ?

Шохэй Оно:-Дэргэд минь ялагдсан хүн зогсож байхад би яаж баярлах вэ дээ.

Шохэй Оно нь 1992 оны 2 сарын 3-нд төржээ. Оног жудогийн хамгийн шилдэг тамирчдын нэг хэмээн үздэг. Тэрбээр дэлхийн аваргын 3 алтан медаль, Олимпын хоёр алтан медалтан болоод байна.

Жудогийн хөнгөн жингийн хамгийн хүчтэй бөх байсаар байгаа тэр 2015 оноос хойш олон улсын тавцанд нэг ч удаа ялагдаагүй яваа амжилттай юм. Жудогийн түүхэнд хамгийн олон иппон оноо буюу цэвэр ялалтаар ялалт авсан тамирчдын нэгд яах аргагүй тооцогддог. Мөн интернэтэд хамгийн их хүмүүсийн хайлт хийж сонирходог жудочдын нэг гэнэ.

Оно 2012 оны Японд болсон Гранд тэмцээнд цэвэр ялалтаар бүх ялалтаа авч аварга болсоноосоо хойш жудогийн шилдэг ялагч нарын нэг болж эхэлсэн. Тэр Лий Шин Хим, Ертуган Торенов, Цагаанбаатар нарыг бүгдийг нь цэвэр оноогоор ялсан бөгөөд улмаар финалд Олимпын мөнгөн медальт Рики Накаяатай таарсан билээ. Тэр Накаяатайг иппоноор ялсанаар аварга нь болж Накаяагийн давуу эринд өөрчлөлт оруулсан юм. Уг хоёр тамирчин ирэх 6 жилд нь хүчтэй өрсөлдсөөр ирсэн юм.

2013 онд Оно японы улсаас дэлхийн хөнгөн жингийн гурав дахь аварга болсон билээ. Түүний өмнө Хироюуки Акимото болон Накаяа нар аварга болоод байсан. 2013 оны дэлхийн аваргын тэмцээнд тэр дэлхийн хоёр удаагийн аварга Солонгосын тамирчин Ван Ки-Чунтэй таарсан билээ. Солонгосын тамирчны хувьд хэд хэдэн алдаа гаргаж торгуулсанаар ялагдсан байдаг.

2014 оны Японы Гранд Слам тэмцээнд тэр финалд Хироюуки Акимотод ялагдсан.

2016 оны олимпын тэмцээнд тэр алтан медаль авсан бол 2020 оны олимпод хоёр дахь алтаа авчээ.

Холбоотой мэдээ