ЗГ: С.Моллаейг 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарыг 30 сая төгрөгөөр шагнана

Спорт
khiimori.co@gmail.com
2021-08-11 22:47:06

Засгийн газрын хуралдаанаар Токио-2020 зуны олимпоос медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчдад мөнгөн  шагнал олгох асуудлыг хэлэлцжээ. 

“Токио-2020” зуны олимпын XXXII наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчин Саеид Моллаей, хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэг, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа, дасгалжуулагч Халиуны Болдбаатар, Мөнхбаатарын Бундмаа, Бямбажавын Баттулга нарыг мөнгөн шагналаар шагнана.

Саеид Моллаейд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус 30 сая, дасгалжуулагч Х.Болдбаатарт 45, М.Бундмаа, Б.Баттулга нарт тус тус 15 сая төгрөг олгоно. Мөнгөн шагналд шаардагдах нийт 225 сая төгрөгийг зохих журмын дагуу гаргахыг холбогдох албаны хүмүүст даалгалаа.

Холбоотой мэдээ