ТОКИО-2020: Э.Содномпилжээ паралимпын АВАРГА боллоо

Спорт
khiimori.co@gmail.com
2021-08-30 03:22:38


Гавьяат тамирчин Э.Содномпилжээ гурав дахь оролтоороо 248 кг-ыг өргөлөө. Тэрбээр өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг эвдэхийг зорьсон ч түүний өргөлтийг тооцсонгүй. Ингэснээр тэрбээр 245 кг-ын жингийн амжилтаараа Паралимпын наадмын алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр 245 кг-ын жинг амжилттай өргөж, Паралимпын наадмын дээд амжилтыг тогтоолоо.

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ хоёр олимпод оролцож, хоёр дахь медалиа хүртлээ. Тэрбээр РИО-2016 олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн бол ТОКИО-2020-оос алтан медаль хүртэж, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүллээ.

Э.Содномпилжээ 245 кг-ыг амжилттай өргөлөө

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ хоёр дахь оролтоороо 245 кг-ыг эхний оролдлогоор амжилттай өргөлөө. Тэрбээр гурав дахь захиалгаа 248 кг-аар өглөө. Энэ нь түүний дэлхийн дээд амжилт юм.

Э.Содномпилжээ 241 кг-ыг амжилттай өргөлөө


ТОКИО 2020" зуны Паралимпын наадмын пауэрлифтингийн 107 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ өрсөлдөж буй. Түүний жинд 9 тамирчин хүч сорьж байна. Гавьяат тамирчин Э.Содномпилжээ эхний захиалгадаа 241 кг-ыг захиалсан нь энэ жингийн хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Тэрбээр эхний захиалга болох 241 кг-ыг амжилттай өргөлөө. Ингэснээр тэрбээр Паралимпын наадмын пауэрлифтингийн 107 кг-ын жингийн дээд амжилтыг тогтоолоо. Түүний дараагийн захиалга 245 кг.

Э.Содномпилжээ олимпын наадамд хоёр дахь удаагаа оролцож байна. Тэрбээр 2016 оны Риогийн олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн юм. 


Холбоотой мэдээ