Хакүхо М.Даваажаргал бэртлийн улмаас зодог тайлахаар болжээ

Спорт
khiimori.co@gmail.com
2021-09-27 03:20:30

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал зодог тайлахаар шийдсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Өдгөө 36 настай түүний баруун өвдөгний бэртэл гүйцэд эдгэхгүй байгаа учир ийм шийдвэр гаргаж байгаа аж. Их аваргын хувьд энэ жил Нагоя башёд л бүрэн барилдаж, 15 даваатай нэг ч унаагүй түрүүлж, 45 дахь түрүүгээ хүртэн өөрийн тогтоосон дээд амжилтаа шинэчилсэн. Хакүхо 2007 онд ёкозүна цол хүртэж, дээд макүүчи зиндаанд нийт 45 түрүү хүртэж, 1187 даваа авч 14 жилийн турш Японы мэргэжлийн сүмог эзэгнэсэн Монголын их аваргын үргэлжлэл юм. . Тэрбээр дэвжээ эзэмшихийн тулд 2019 онд Японы иргэн болж байсан юм.


Холбоотой мэдээ