Хакүхо таван амжилтаараа Гиннест бичигдэв
СпортСүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал Гиннесийн дэлхийн таван рекордын эзэн болсон батламжаа өчигдөр (2021.12.03) хүлээн авлаа. Өдгөө 36 настай тэрбээр дараах таван дээд амжилтын эзэн болов.
- Дээд зиндаанд хамгийн олон удаа буюу 45 түрүүлсэн
- Дээд зиндаанд хамгийн олон давсан 1093
- Хамгийн удаан Ёкозуна цолтой байсан 84 башё
- Нийт давсан тоогоор хамгийн дээд амжилт 1887 даваа
- Уналгүй босоо хамгийн олон түрүүлсэн 16 удаа
Гиннест таван амжилтаараа бичигдсэн Хакүхо хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эцэст нь тун сайхан шагнал хүртлээ. Би цаашдаа оякатагийн хувиар чадах бүхнээ хийх болно. Би шавь нараа ч мөн адил Гиннест бүртгүүлтэл нь зааж сургамаар байна” гэжээ. Харин тэрбээр өөрийн Магаки Шо Хакүхо Шо цахим хуудастаа “Барилдаж байх үедээ авч байсан хоёр рекордоо өөрөө дахин шинэчилснийг нийлүүлвэл нийт долоон Гиннессийн баталгаатай боллоо. Эдгээр баталгаанууд сүмогийн ордны мүзейд байрлахаар боллоо” гэв.