Хэтэрхий оройтохоосоо өмнө ЗААВАЛ хийх ёстой НУРУУНЫ өвчинг эмчлэх дасгалууд
СпортСүүлийн хэдэн арван жилийн судалгаанаас харахад нурууны өвчлөл 54 хувиар нэмэгдсэн байна. Тиймээс энэ асуудалд санаа зовинон нурууны мэс засалд орох хүртлээ хүндрүүлэхгүйгээр эхэн үед нь дасгалаар эмчлэх бүрэн боломжтой учир мэс заслын эмч Николай Амазов та бүхэнд дараах дасгалуудыг санал болгож байна.
Николай Амазовын санал болгож буй дасгалууд
Николай Амозов эдгээр дасгалуудын үр дүнг нь өөр дээрээ туршиж, баталсан бөгөөд урт удаан хугацааны турш эдгэрэхгүй байсан нурууны өвчнийг эмчлээд зогсохгүй, булчинг хөгжүүлэх болон үе мөч өвдөхөөс сэргийлэх ач тустай гэнэ. Энэ алдартай эмч дасгал тус бүрийг хамгийн ихдээ 100 удаа хийдэг байжээ! Дасгалыг бүхэлд нь хийхэд 30 минутыг зарцуулна. Түүний зүрх минутад 110-120 удаа цохилдог байсан тул аэробик дасгал хийхэд ойр байв. Тэгэхээр та 4-5 дасгалыг хийж эхлэх нь тохиромжтой ба 10-15-20 гэсэн давтамжтайгаар дасгал тус бүрийг хийгээрэй гэж зөвлөе.
Нэг.Сандал дээр хийх дасгал
1. Сандал дээр доош харан биеийнхээ төв хэсэгийг тааруулан тэнцвэрээ олон хэвтэнэ.
2. Гараа толгойныхоо ард авна.
3. Өвдөг шулуун байна.
4. Таны бие шалтай праллель байх ёстой.
5. Цээжээрээ арагш нь хамгийн боломжтой хэмжээгээрээ гэдийгээд эхний байрлалдаа буцна.
6. Дасгалыг 10 удаа давт.
Хоёр.Сунгалтын иог
1. Дасгалын дэвсгэр дээрээ дээш харж хэвтнэ.
2. Хоёр гараа шулуун байдлаар хажуудаа авна.
3. Хөлөө дээш өргөөд арагш нь шидэж толгойныхоо дээд талд газарт хүргэнэ.
4. Дасгалыг 10 удаа хийнэ.
Гурав.
Гарынхаа алгыг нурууныхаа ард авна
1. Шулуун зогсоно.
2. Гараа дээш өргөөд нурууныхаа ард хүргэ.
3. Баруун гараа зүүн мөрний даланд хүргэнэ. Нөгөө талаа мөн адил эсрэг талд нь хүргэнэ. Толгойгоо бага зэрэг урагш тонгойлгоно.
4. Нэг талдаа 10 удаа давтан хийгээрэй.
Дөрөв.
Биеэ сэгсэр
1. Хоёр гар болон өвдөг дээрээ тулна. Нуруугаа амраана.
2. Хоёр гараа тохой хэсгээр нь хурдтай нугалж, биеэ сэгсэрнэ.
3. Энэ дасгалыг 30-60 секунд хийнэ.
Тав. Биеэ хөндийрүүлэх дасгал
1. Нуруугаараа дээш харан хэвтэнэ.
2. Өвдгөө хоёр гараараа тэвэрч, цээж рүүгээ дээш болгоно.
3. Толгой болон хөл хэсгээрээ газраас хөндийрнө.
4. Дасгалаа 10 удаа давтан хийнэ.
Зургаа. 6. Нурууны булчингаа хөгжүүлэх дасгал
1.Газарт түрийлгээ харан хэвтэнэ.
2. Гар биетэй зэргэцээ шулуун байрлалд байна.
3. Толгой болон цээжээ 3 секундын турш газраас хөндийрүүлэн дээш өргөнө.
4. Дасгалыг 3 удаа давтан хийнэ.
ТАНД ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, АМЖИЛТ ХҮСЬЕ.