Монголын баг тамирчдын ёслолын хувцсыг хамгийн загварлаг хувцсаар нэрлэжээ

Спорт
khiimori.co@gmail.com
2022-02-06 16:01:56

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнд болсон өвлийн олимпын наадмын нээлтэд дэлхийн 84 орны баг тамирчид оролцсон.

Тэгвэл АНУ-ын “NBC” телевиз болон Хонконгийн “South China Morning Post” сонин Бээжин-2022 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслолд оролцсон хамгийн загварлаг хувцастай улс орнуудын нэгээр Монгол Улсын баг тамирчдыг нэрлэсэн байна.

Тухайлбал, АНУ-ын “NBC” телевиз “Emporio Armani”-гийн спорт хувцасны “EA7” брэндээр гоёсон Италийн баг тамирчдыг хамгийн загварлаг хувцастай шигшээ багаар тодруулжээ.


                   Итали улс

Италитай адил төрийн далбааны өнгөөрөө гоёсон Францын шигшээ багийн тамирчдын хувцсыг хоёрт эрэмбэлсэн байна.

               Франц улс

Мөн төрийн далбаагаараа гангарсан Их Британийн баг тамирчид гуравт оржээ

             Их Британи 

Харин “NBC” телевиз олимпын наадмын өмнө нэлээд хэл ам дагуулсан “Michel & Amazonka”-гийн урласан Монголын баг тамирчдын өвлийн олимпын наадмын ёслолын хувцсыг хамгийн загварлаг улс орнуудын жагсаалтад дөрөвт эрэмбэлсэн байна. Үндэсний дээл, малгайгаараа гоёсон манай баг тамирчдын хувцсыг Хонконгийн “South Morning China Post” сонин мөн хамгийн загварлаг хувцсаар нэрлэсэн юм.

                 Монгол

Үүнээс гадна мөн үндэсний хувцас, билэгдлээрээ гангарсан Колумб, Шинэ Зеланд, Америкийн Самао, Мексик, Дани зэрэг орнуудыг олимпын нээлтийн ёслолын хамгийн загварлаг хувцастай баг тамирчдаар тодруулсан байна.

                   Колумб


             Шинэ Зеланд


             Америкийн Самао


                   Итали


                Дани

Тэгвэл АНУ-ын баг тамирчдын ёслолын хувцсыг “NBC” телевиз 10-р байрт эрэмбэлсэн байна.


                   АНУ

Эх сурвалж: NBC, SCPM







Холбоотой мэдээ