Валиевагийн фэнүүд Тутберидзег тамд унахыг “ерөөв”

Спорт
khiimori.co@gmail.com
2022-02-11 16:09:28

ОХУ-ын уран гулгалтын 15 настай тамирчин Камила Валиева Бээжинд допингийн асуудалд орсон нь энэ цаг үеийн спортын хамгийн том дуулиан болоод байна.

Олимпоос хоёр сарын өмнө өгсөн түүний шинжилгээнээс допинг илэрсэн гэх мэдээ өчигдрөөс хойш спорт сонирхогчдыг бужигнууллаа.

ОУОХ-ноос одоогийн байдлаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа ч хэрэв гэм буруутай нь батлагдвал багийн тэмцээнд түрүүлсэн ОХУ-ын ҮОХ-ны баг алтан медалиа хураалгах магадлал өндөр. Мөн хамгийн харамсалтай нь эмэгтэй ганцаарчилсан төрөлд Камила оролцож чадахгүй болно.  

15 настай охины хувьд хэрэв энэ олимпоос хасагдвал 4 жилийн дараах олимпод оролцож чадах эсэх нь эргэлзээтэй төдийгүй, олимпын аварга болох гэсэн амьдралын мөрөөдлөө бүр мөсөн алдах аюултай.

Валиевагийн фэнүүд түүний дасгалжуулагч багш Этери Тутберидзег энэ асуудалд буруутгаж эхэлжээ. Цахим ертөнцөд гарсан сэтгэгдлүүдээс энэ тухай харж болно. 

-Тутберидзе, чи энэ бүхнээс болж, тамд унах болно доо.

-Тутберидзегийн уналт эхэллээ.

-Камилаг зүгээр орхиосой. Тэр чинь жаахан хүүхэд шүү дээ. Хэрэв хэн нэгэн буруутай бол Этери л буруутай.

-Валиева буруугүй. Энэ бол дасгалжуулагч Тутберидзегийн хийсэн ажил.

-Хэрэв Валиева үнэхээр допинг хэрэглэсэн бол дасгалжуулагч нь буруутай. Этери бол мангас. Тэр медаль авахын тулд тамирчдынхаа эрүүл мэндийг эрсдэлд оруулдаг.

-Этери бол түүний туслагч нар гэм буруугаа хүлээх ёстой.

-Этери бол амин хувиа хичээсэн бэртэгчин амьтан.

-Одоо Валиевад маш хэцүү байгаа. Тутберидзе насанд хүрээгүй охидыг допингод уруу татчихаад хэрэггүй болохоор нь хаяж орхидог.

-Этериг мөрдөн шалгаж, үнэнийг тогтоох хэрэгтэй.

-Хэрэв Валиеваг хасах юм бол тамын тогоонд Тутберидзе, Глейхенгауз нарын нэртэй хонгил бий болно. Тэд бол өвчтэй хүмүүс. Камила ямар ч буруугүй.



Холбоотой мэдээ