Өдгөө 64 настай ч ач охинтойгоо чацуу харагддаг эмэгтэй залуу төрхөө хэрхэн хадгалж буй нууцаа хуваалцжээ
СпортЦаг хугацаа өнгөрөх тусам бидний бие өөрчлөгдөж, хөгшрөлтөөс сэргийлэхийн тулд хийж чадах зүйл бага ч эрүүл, залуу харагдахын тулд хийж болох зүйлүүд бий. Дасгал хөдөлгөөн нь бидний бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө их учир хөгшрөлтийн явцыг эрс бууруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ.
Өдгөө 64 настай Лесли Максвелл эрүүл, тэнцвэртэй амьдралын хэв маягийг үлгэрлэн харуулж байгаа бөгөөд тэрээр ач охин шигээ л залуухан харагддаг байна.
Бид амьдралынхаа аль ч үед өөрийгөө болон биеэ хайрлах ёстой бөгөөд хөгшрөлтийн эсрэг фитнессийн өвөрмөц арга барилаа бидэнтэй хуваалцсан гайхалтай эмэгтэйн туршлагыг хуваалцаж байна.
Тэр фитнессээр өөрийг өөрчлөх аялалыг хэрхэн эхлүүлсэн бэ?
64 настай Лесли Максвелл бүх амьдралаа фитнесс, дасгал хөдөлгөөнд зориулсан Австрали бүсгүй юм. Лесли фитнессийн аялалаа 15 жилийн өмнө хуучин нөхрөөсөө салсны дараа эхлүүлсэн байна. Тэрээр 49 настайдаа анхны тэмцээндээ түрүүлсэн бөгөөд үүний дараа тэрээр өөрийн туршлагаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуваалцаж эхэлжээ.
Өдгөө Инстаграмд олон мянган дагагчтай болж, дасгал сургуулилт, эрүүл хооллолтын зөвлөмжүүдийг сурталчилж байна.
Лесли 20-хон настай ач охин Тиатайгаа бэлтгэл хийж байгаа зургаа Инстаграмдаа байнга хуваалцдаг бөгөөд тэдний хооронд насны зөрүү байгаа гэдэгт хүмүүс итгэдэггүй гэнэ.
“Би заримдаа өөрийгөө ач охиныхоо эгч нь юм шиг мэдэрдэг” гэж Лесли хэлжээ. Харин түүний ач охин Тиа: “Тэр наснаасаа хамаагүй залуухан гайхалтай харагддаг учраас бага зэрэг олны анхаарлыг татдаг.” гэжээ.
Леслигийн охин, Тиагийн ээж Ванесса ч бас фитнесс сонирхогч нэгэн юм. Тэд гурвуулаа зааланд хамтдаа дасгал хийх үед тэднийг ялгах бараг л боломжгүй байдаг гэнэ.
Ванесса хэлэхдээ: “Хэрэв би ээжтэйгээ хамт байвал тэд биднийг эгч дүүс л гэж боддог. Хэрэв би охинтойгоо хамт байх юм бол мөн адил биднийг эгч дүүс гэж боддог” гэжээ.
Тэрээр олон эрчүүдийн анхаарлыг татдаг.
Тэрээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дасгал сургуулилт болон биеийн зургаа хуваалцаж эхэлснээс хойш залуусын дунд маш олон дагагчтай болсон байна.
“Би бүх зүйлийг эерэгээр хүлээж авдаг. Тэд намайг дагадаг нь үнэхээр гайхалтай. Эрэгтэй шүтэн бишрэгчиддээ би үргэлж баярладаг. Учир нь залуус миний амьдралыг чимдэг.”
Хүмүүсийн түүнд үзүүлж бүх анхаарал түүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг бөгөөд Лесли түүний амьдралыг үнэлж, хүсэл тэмүүлэл, хоббигоо хуваалцах хүнийг хайж байгаа гэнэ.
“Хэрэв эр хүн зоригтойгоор над руу чиглэн алхаж, нүд рүү минь ширтээд, надтай хамт байхыг хүсвэл надад татгалзах зүйл үгүй. Тэр хүн заавал биеийн тамираар хичээллэдэг хүн байх албагүй. Гэхдээ би эрүүл биетэй хүмүүсийг биширдэг. Мөн тэр дундрашгүй их эрч хүчтэй байх ёстой!” гэжээ.
Өөртөө итгэх итгэл бол гол түлхүүр юм.
Леслигийн хувьд нас бол зүгээр л тоо. Учир нь хөгшрөлт явагдах хоёр зам байдаг гэж тэр боддог. Эхнийх нь таны төрсөн өдрөөс өнөөг хүртэлх он цагийн дараалал. Харин дараагийх нь залуу биеийг бий болгож, илүү гоолиг, эрүүл болох боломжийг олгодог биологийн нас гэнэ.
Түүний баримал мэт гоолиг галбир нь түүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөрийгөө ойлгох чадварыг дээшлүүлсэн байна.
Тэрээр хэлэхдээ: “Би эмэгтэйчүүдийг нас ахих тусам үзэсгэлэнтэй болдог гэж боддог. Бид эрүүл хооллолт, үр дүнтэй дасгал хөдөлгөөн хийснээр хөгшрөлтийн процессыг зогсоож чадна.” гэжээ.
Тэрээр бусад эмэгтэйчүүдийг өөрийн бие махбодтойгоо хүн шиг л ойлголцож үргэлж сайхан мэдрэмж аваасай гэж хүсдэг.
“Булчингаа хөгжүүлж, илүүдэл өөхөө шатааж, эрүүл туранхай биетэй байх нь биднээс л хамаарна. Хамгийн гол нь өөртөө итгэх итгэл бол миний хувьд ялалт” гэж тэр хэлэх дуртай. Тэрээр долоо хоногт таван удаа дасгал хийдэг бөгөөд фитнессээр хичээллэдэг 30 гаруй төрөлтэй.
Лесли өдгөө эрүүл мэндийн компани байгуулж, сургалтын хөтөлбөрүүд гаргаж, “Залуухан төрхтэй болох зургаан алхам”-ыг гаргаад байна. Тэрээр өөрийн түүхийг онлайнаар хуваалцсанаар бусад ахимаг настай эмэгтэйчүүд эрүүл мэндээ сайжруулж, гоо үзэсгэлэнгээ танин мэдэхэд түлхэц болно гэж үзэж байна.