Сүүлийн үед эмч нарыг маш ихээр алмайруулж байгаа гайхалтай арга. Үүний ачаар олон зуун хүн зүрхний шигдээс өвчнөөс амь насаа аварч байна!
Эрүүл мэндХар чавга хэрэглэх
Зүрхний үйл ажиллагаанд хар чавга нь сайнаар нөлөөлдөг ба махтай хамт жигнэх, дангаар нь тарагтай идэх эсвэл усанд дэвтээн компот болгоод идэж болно.
Гэхдээ хар чавгыг хэтрүүлэн идвэл түүнд агуулагдах гидроциний хүчил нь цус багадалтай болгох магадлалтай учир өдөртөө 3-5 ширхэгийг идэхэд л хангалттай.
Өдөр болгон хүнсэндээ хар чавгыг хэрэглэдэг бол хамгийн ихдээ сар болсны дараа 2-3 долоо хогогийн завсарлага авахыг зөвлөж байна.
Хэрвээ та зүрхний асуудалтай бол амьтны гаралтай өөх тос, масло, тараг, компот, жимсний шүүс болон сахар ихээр агуулагдсан зүйлсээс зайлсхийх хэрэгтэй.
Гадил жимс хэрэглэх
Гадил жимсний хувьд зүрхний булчинг бэхжүүлэхэд шаардлагатай кали их хэмжээгээр агуулдаг боловч нөгөө талаараа нүүрс ус ихэдэх нь сөрөг үр дагавартай.
Тиймээс гадилыг төмс шиг шарах шүүгэнд шарж идэх нь илүү зохистой.
Европын орнуудад гадилаар хийсэн кашийг өдөр тутамдаа түлхүү хэрэглэдэг ба зүрхний асуудалтай хүмүүсд нэн тохиромжтой хоол болж өгдөг
. Мөн 1-2 грамм гүргэмийг 1.5 литр усанд хийж буцалгаад 15 хоногийн турш өдөртөө 1 удаа 100 мл-ийг хоолны дараа уух нь зүрхэнд тустай.
Зүрхний янз бүрийн асуудалтай бол 1 хоолны халбага нунтаг хар перецийг 1 стакан цэвэр зөгийн балтай холиод өдөрт 3-4 удаа 1 цайны халбагаар уувал зохистой.
Судасны хана гэмтэлтэй үед шавартай ваннд орохыг зөвлөдөг.
Жирийн стандарт эзэлхүүнтэй ваннд 200 грамм шавар хийгээд 38 градусын усанд (хэрвээ хэт халуун эмчилгээ хийлгэхэд биенд нь сөрөг нөлөө үзүүлдэг бол 30 градус) 2 цаг хэвтэнэ.
Нэмэлт зөвлөгөө:
Хэрвээ та зүрхний ямар нэгэн асуудалтай бол тамхиа хаях хэрэгтэй.
Хоол хүнсэндээ амин хүчил, микроэлементүүд болох ванади, манган, хромын хэмжээг нэмэгдүүлэх.
Хушга, сармистай хаш, далайн байцаатай салат, загасны бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх.
Оройн хоолноос болж өгвөл татгалзаад оронд нь 1% тослогтой тараг уугаад унтах.
Шинэхэн шахсан луувангийн шүүс – 230 гр, сармисны шүүс – 60 гр, хүрэн манжингийн шүүс – 170 гр бага зэрэг усаар даруулан өдөрт 2 удаа хоолны дараа уух нь зүрхний үйл ажиллагааг дэмжинэ.
Зүрх судасны өвчинтэй бол нарсан ойд алхахаас илүүтэйгээр хус эсвэл царс модны ойгоор салхилах нь илүү ашиг тустай.