8 саяар оруулж ирж буй хавдрын дархлаа эмчилгээг эхний 40 хүнд ХСҮТ-ийн санхүүжилтээр хийнэ

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2023-12-05 20:14:20

Хорт хавдрын системийн эмчилгээний сүүлийн үеийн шинэ технологи болох дархлаа эмчилгээг Монголд нэвтрүүлэхээр болж, ЭМЯ, Хавдар судлалын үндэсний төв, F.Hoffmann-La Roche компани харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Онцлоход, Швейцарийн PACE Буюу Бүх Эмийг Нэг Өвчтөнд Нэг Үнээр Гэх Хөтөлбөрт Хамрагдснаар 20-32 Сая Төгрөгийн Өртөг Бүхий Эмчилгээг Манай Улсад 1000 Орчим Ам.доллараар Нийлүүлэхээр Болжээ. 

ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү “Энэ их өндөр өртөгтэй эмчилгээ тул зах зээлийн үнээр эрүүл мэндийн даатгалд оруулах боломжгүй байлаа. Тиймээс тодорхой хугацаанд хэлцэл хийж, PACE хөтөлбөрт хамрагдахаар болсон. Тодруулбал, нэг хүн найман сая төгрөгөөр дархлаа эмчилгээнд хамрагдах боломжтойг тодорхойлсон. 

Одоогоор Манай Улсад Хавдрын Эсрэг Бай Эмчилгээнд Таван Сая Төгрөгөөр Хамрагддаг. Гэхдээ Бай Эмчилгээ Дангаараа Үр Дүнд Хүрдэггүй. Бай Болон Дархлаа Эмчилгээтэй Хавсран Хийх Зардал Нь Найман Сая Төгрөг Болж Байгаа Юм.

Өмнө хожуу оношлогдсон элэгний хавдарт эмчилгээ байгаагүй. Найдваргүй гэж нэрлэж, нэг жил амьдрах боломжтой байсан. Харин дархлаа эмчилгээг хийлгэсэн иргэдийн 30 орчим хувь нь таван жил амьдарч байгааг боломж гэж харж байгаа. Уг төсөл гурван жил үргэлжилнэ. Эхний дөчин хүнд ХСҮТ-ийн санхүүжилтээр хийнэ. Иргэддээ аюулгүй хүргэж байна гэдэг үр дүнгээ батлуулсны дараа илүү өргөн хүрээнд хүргэх боломж нээгдэнэ. Тэр үед иргэд даатгалаар дархлаа эмчилгээгээ хийлгэх боломж Эрүүл мэндийн санд шинээр орж ирж буй "Дархлаа эмчилгээний багц"-ын хүрээнд бий болно. Тиймээс дархлаа эмчилгээг өргөжүүлэхээс гадна эсийн эмчилгээнүүдийг нэвтрүүлэх бодолтой байна” гэв.

Холбоотой мэдээ