ХАТИГ ГЭЖ ЮУ ВЭ? ЭМЧИЛГЭЭ

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2023-12-29 16:03:47

Арьсны дор байрлах үсний уутанцар стафилококкын /нян/ халдварын улмаас идээт үрэвсэл үүсгэхийг хатиг гэнэ. Хүний биеийн алга болон хөлийн улаас бусад хэсгийн арьс нь үсээр бүрхэгдсэн байдаг тул арьсны дор нь үсний уутанцарууд байрладаг. Тиймээс хатиг нь биеийн аль ч хэсэгт үүсч болно. Гэхдээ ихэвчлэн өгзөг, хүзүү, нүүрний орчимд, заримдаа их бие болон хөл, гаранд үүсдэг. Чихрийн шижин болон дархлаа тогтолцоо буурахад гардаг.

Хатиг биеийн аль ч хэсэгт гарч болно. Ихэвчлэн өгзөг, хүзүү, нүүрний орчимд, заримдаа их бие болон хөл, гаранд гардаг.

Дух, шанаа, эрүү, хамар зэргийн хавиар гарвал төрөл бүрийн халдвар нэвтрэн орж цусны эргэлтэд оролцон, сепсис буюу цусны бохирдол үүсгэх аюултай. Учир оролдож шахахгүй байх хэрэгтэй.

 Шинж тэмдэг:

Арьсан дээр маш хөндүүр, овгор хатуурал товойж улайна. Зарим тохиодолд халуурч чичрүүдэс хүрнэ. Хатиг эхэлж байгаа үедээ бага зэрэг идээтэй мөн хөндүүр жижиг төвгөр зүйл арьсны дотроос буюу доороос нь гарч ирж байгаа нь мэдрэгдэж тэр хэсгийн арьс улайна. Хэд хоногийн дараа томорч дээш төвийсөн, хурц өвчтэй, идээтэй бондгор зүйл болж улмаар төвдөө идээт нэвчдэс нэмэгдэнэ. Улмаар идээт бундруу зөөлөрсөөр хагарч идээ гадагшилж суурин дээр нь нүх маягийн шарх үлдэж хэд хоногийн дараа сорвит толбо үлдээн эдгэнэ.

Энэ бол дангаараа гарсан хатиг.

Эмчилгээ:

Юун түрүүнд оролдож хэрхэвч болохгүй. Энэ нь бохирдол орох халдвар цааш тархах эрсдэлтэй. Эмчид үзүүлж зөвлөгөө авах

Арьсанд товгор хатуурал товойж тухайн хэсгийг нянгийн эсрэг савангаар сайтар угааж цэвэрлэнэ

Үрэвслийн эсрэг эмэн эмчилгээ хийлгээрэй. Хатигны эмчилгээнд дотроосоо антибиотик ууж гаднаас нь Вишневскийн мазь /өмхий ногоон тосыг нүүр цэвэрлэх хөвөнд түрхээд хатгин дээрээ тавьж лент наах эсвэл бинтээр битүү аль болох агаар оруулахгүй 24 цаг жин тавина. Энэ маягаар идээ гадагшилж арьсны өнгө засартал хөвөнг тавих хэрэгтэй. /Өмхий битүү бооход үнэр гарахгүй мөн идээг хөхөж гадагшлуулах зорилогтой. Мөн зуун наст тухайн хэсэг дээрээ тавьж боож болно.

Шарлага / Идээг хэлбэржүүлж дахихгүй байх үндэс болно/

Нэгэнт идээлж, хүндэрсэн тохиолдолд зүслэг хийж, үрэвсэл эсэргүүцэх бодис хэрэглэж бооно.

Хатигийг хэрхэн эмчлэх вэ?

Хатиганд "дарлуулж" үзээгүй Монгол хүн гэж ховор байх.

Тэгэхээр энэ хэн бүхнийг зовоосон "шүдний өвчний" талаар олж авсан мэдээллээ хуваалцая. 

Хатиг гэж юу вэ гэдгээс эхлэе.

Үсийг ургуулдаг арьсны эд эс (үсний үүр буюу хүүдий гэдэг) өвчилсөнөөс болж хатиг үүсдэг.

Хүний үс биений хаа сайгүй ургах учраас хатиг ч мөн хаана ч гарч болно. Эрэгтэйчүүдэд голдуу тохиолддог "зовлон".

Халдварыг үүсгэдэг бактери нь Staphylococcus aureus(Стафилококус оореос) гэдэг нэртэй Энэ бактери хүний арьсан дээр, хамар дотор, хоолойд байрлаж байдаг бөгөөд тухайн хүний биеийн дархлаажилтын систем тэдгээрийг "хяналтандаа" байлгаж байдаг аж.

Биеийн дархлаажилт, эсэргүүцэл суларсанаас болж хатиг гарах нь бий.

Тийм учраас эрүүл хооллож, биеийн хөдөлгөөн, дасгалыг сайн хийж байх хэрэгтэй.

Зарим үед (ариун цэвэр муу сахисанаас болж), эсвэл арьсаа шалбалж , шархлуулсан үед нөгөө бактери чинь арьсанд нэвтэрчихдэг юм байна. (Гарынхаа арьсыг бага зэрэг шалбалсан ч гэсэн бактери нэвтрүүлэхгүйн тулд шархаа боох, наалт наах, эм түрхэх зэргээр арга хэмжээ авч байх хэрэгтэй). За тэгээд арьсанд нэвтэрч, үсний уг руу (үсний үүр рүү) очиж үрэвсүүлээд , идээ бээр болон үхжмэл эд эсийн бөөгнөрөл үүсгэдэг байна.

Толгойтой хатиг гэхээрээ бид хатигний гол хэсэгт нь шаравтар дугуй цэг үүссэн, идээ нь гадагшлахад боломжтой хатигийг нэрлэдэг. 

Жижигхэн хатиг (толгойтой бол) цөөхөн хоногийн дараа өөрөө хагараад доторхи идээгээ гадагшлуулах нь бий. Хагарсаны дараа нь давстай бүлээн усанд норгосон чийгтэй алчуураар бүлээн жин тавих нь цэвэрших үйл явцыг түргэтгэж өгдөг.

Мөн антибиотик тос түрхэх нь хурдан эдгэрэхэд нөлөөлнө.

Ер нь анх эхлээд гарч эхлэнгүүт өдөрт хэд хэдэн удаа 10 минутаар бүлээн жин тавиад байвал эдгэрч алга болдог. Бүлээн жин нь цусны цагаан бөөмийг тухайн хатиг гарсан газар руу ихээр "татдаг" гэнэ.

Харин том хэмжээтэй, бий болоод 2 долоо хоног хэтэрчихсэн хатигний тухайд мэргэжлийн эмчийн туслалцаа авах нь зүйтэй.

Ялангуяа нүүрний голд, нуруу нугасанд ойрхон хатиг гарсан бол эмнэлэгт хандсан нь дээр.

Өөрөө дураараа шахах гэж оролдох нь улам хүндрүүлэх талтай.

Тиймээс эмчид очиж мэргэжлийн хүнээр, ариутгасан багаж хэрэгслээр хагалуулах нь зөв шүү.

Ер нь нүүрэн дээр гарсан хатигийг өөрөө хэзээ ч оролдож болохгүй.

Мөн нүцгэн гараараа хатгинд хүрч болохгүй. 

Том хэмжээтэй, эсвэл эмзэг газруудад (хамар, чих дотор гэх мэт.), мөн дахин давтан хатиг гараад байвал антибиотик эмчилгээ хийлгэвэл зохино.

Хувийн ариун цэврийг сахих нь маш чухал шүү.

Хатиг дахидаг "асуудал" хувийн ариун цэвэр муу сахисанаас болдгийг бас тогтоосон байна.

Гар болон биеэ микробын эсрэг үйлчилгээтэй саван, уусмал хэрэглэж угааж байх хэрэгтэй.

Мөн төмөр дутагдсанаас болж цусны улаан бөөм буюу гемоглобиний түвшин багасч, энэ нь хатиг дахин дахин гарахад нөлөөлдөг бөгөөд төмрийн бэлдмэл уувал хэдэн сарын дотор энэ зовлонгоос салдаг гэнэ.

Энэ бактери сүүлийн үед Пеницилин, Гентамицин зэрэг зарим антибиотикт тэсвэртэй болсон учраас ямар эмээр эмчлэх вэ гэдэг нь мэргэжлийнхэнд асуудал болоод байгаа аж.

Тамхи татдаг хүн татдаггүй хүнээс 10 дахин илүү хатиганд бариулах магадлалтай гэнэ.

Тиймээс тамхинаас гарах нэг ноцтой шалтгаан энэ мөн байгаа биз?

Хатиг дөнгөж гарч эхлэнгүүт ямар арга хэмжээ авч болох вэ?

Дээр дурдсан бүлээн жин тавих арга их сайн гэнэ.

Хавтгай хэрчим сонгино, эсвэл сармис, эсвэл цагаан байцааны далбагар навч ууранд байлгаж, эсвэл шарах шүүгээнд халаагаад бүлээн жин тавьж болно.

Ямар ч жин тавьсан хэтэрхий халуун байж болохгүй.

Бүлээн сүүнд норгосон алчуураар жин тавьж болно.

Эдгээр нь шинээр гарч байгаа хатигийг бага дээр нь алга болгох, эсвэл хатигний толгойг татаж хагалах (нээх) зориулалттай "гэрийн эмчилгээ" юм.

Ганц удаа тавиад болчихгүй, харин өдөрт хэдэн удаа шинээр солин тавьж, хэдэн өдөр дараалан үргэлжлүүлж байж үр дүнг нь үзнэ.

Чийгтэй жин тавьсан бол гадуур нь хуурай алчуур тавьж орооно.

Аль болохоор бүлээнийг нь алдагдуулахгүйгээр байлгаад дараа нь дахин солих маягаар "жигнэнэ". 

Хатиг гарсан , хагарсан үед онгоцонд сууж усанд орох нь бусад газраа халдвар авах эрсдэлтэй учраас босоо шүршүүрт орох нь зүйтэй.

Хатиг хагарахын тулд "боловсорч гүйцсэн" байх ёстой.

Боловсорсон хатиг өөрөө амархан хагардаг боловч зарим үед "хөндлөнгийн туслалцаа" хэрэгтэй болдог.

Хагарсан хатиг аниж эдгэтэл бас онцгой арчилгаа ариун цэвэр шаардана. Онгорхой шархыг ариутгалын бодисоор цэвэрлэсэний дараа цэвэрхэн шархны наалтаар хааж,эсвэл цэвэрхэн боолт хийж бохир орохоос сэргийлнэ.

Chamomile (кемомайл, эсвэл кемомийл гэж дууддаг) хэмээх наранцэцэгийн төрлийн цэцгийг хатигний эсрэг өргөн хэрэглэдэг.

Энэ ургамалаар бэлдсэн бүлээн бөгөөд чийгтэй компресс (бүлээн жин) тавьсанаар хатигийг хагалах, үрэвсгүйжүүлэх, хатаах боломжтой. Үүний тулд хатаасан цэцгийг нунтаглаж усанд чанан хандлах ба дараа нь компресс тавих материалаа норгож аль болох бүлээнээр нь хатиг дээрээ тавина.

Эсвэл бэлэн цай хэлбэрээр үйлдвэрлэсэн бэлдмэл байвал буцалсан халуун усанд хийж чангахан ханд бэлдэнэ.

10-20 минут болоод бүлээн жингээ солих хэрэгтэй, гэхдээ өмнө хэрэглэсэнээ дахиж ашиглаж болохгүй.

Бактерээр халдварласан байх учраас хуучнаа хаяж шинээр тавина.

Энэ аргаа үрэвслийг нь намдтал өдөрт олон удаа хэрэглэнэ.

Иймэрхүү уламжлалт аргаар тордоод 3 хоноод нааштай үр дүн гарахгүй бол мэдээж эмчид очихоос өөр аргагүй болно.

Бүлээн жин, мөн энэ ургамалын үйлчилгээ нь хатигийг хурдан "боловсорч", түргэн хагарах нөхцлийг бий болгож өгдөг. 

Ер нь энэ ургамал бактерийн эсрэг үйлчилгээтэй, тайвшруулдаг, цус цэвэрлэдэг, үрэвслийг бууруулдаг, өвчин намдаадаг гэх мэт олон ид шидтэй аж.

Ходоод гэдэсний өвчинг анагаах сарын тэмдэг ирэх үеийн өвдөлтийг намдаах гээд их олон төрлийн эмчилгээнд хэрэглэдэг юм байна.

Монголоор чухам юу гэж нэрлэдгийг мэдэхгүй юм, гэхдээ Монголд өргөн тархацтай ургадаг ургамал шиг харагдана.

Хэрэв Монголд ургадаг нь мөн бол 5-6 сарын дундуур нартай дулаахан өдөр цэцгийг нь түүж болох юм байна.

Европт бол их танил болсон, алдартай эмийн ургамал юм билээ.

Ойрхоноор Орос болон Хятадад бэлэн бэлдэц хийж борлуулдаг учраас Монголчууд олж аваад хэрэглэх боломжтой.

Сибирь, Алтайд их тархаж ургадаг.

Энэ ургамлын хандыг яаж бэлдэх вэ? Хэрвээ Монголд ургадаг бол заавал гаднаас худалдаж авахгүйгээр өөрсдөө зун түүж хатаагаад хандалж хэрэглэх боломжтой.

Хандлах арга

Эрэгддэг таглаатай шилэн саванд талыг нь хүртэл цэцгээ хийнэ.

Үлдсэн талыг нь этилийн спирт юм уу эсвэл цэвэр цагаан архи хийж савыг дүүргэнэ.

Сайн таглаад 2-6 долоо хоног дулаан газар байлгана.

Дараа нь цаасан шүүр (кофений цаасан шүүлтүүр байж болно) ашиглаад өөр шилэн саванд шүүж хийнэ.

Шинэ саванд шүүсэн хандыг өөр бараан шилэн саванд юүлж сайтар бөглөөд огноог нь бичсэн шошго нааж, сэрүүн бөгөөд харанхуй газар хадгална.

Ингэж бэлдсэн хандыг дор хаяж нэг жилээс багагүй хугацаагаар ашиглах боломжтой.


Холбоотой мэдээ