Өглөө бүр нэг халбага оливийн тос уугаарай. Яагаад гэвэл...

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2023-10-15 06:34:54

Оливийн тос тослог хүчил, витаминууд болон бусад шим тэжээлээр баялаг байдаг. Ийм учраас өглөө бүр өлөн элгэн дээрээ нэг халбага оливийн тос ууснаар бидний биед тун гайхалтай өөрчлөлтүүд гарах аж. Тэгвэл ямар, ямар эерэг өөрчлөлт гарахыг хамтдаа сонирхоцгооё.

1. Бүдүүн гэдэс цэвэрлэнэ


Оливийн тос нь эсийг, хорт хавдар үүсгэдэг нянгуудаас хамгаалдаг. Түүнчлэн бүдүүн гэдэсний үйл ажиллагааг дэмждэг учраас өтгөн хаталтаас сэргийлнэ. 

2. Яс, хумс, үс эрүүлжинэ


Өглөө босоод нэг халбага оливийн тос уух нь арьс чийгшүүлэх, төрөл бүрийн батга, үрэвслийг дарах, гэмтсэн үсийг сэргээх, хумсыг илүү бат бөх эрүүл болгох үр дүнтэй. Оливийн тосыг нүүр болон үсэндээ маск хэлбэрээр ашиглаж болох ч уувал үр дүн нь хэд дахин илүү байдаг аж.

3. Элэг цэвэрлэнэ


Элэг нь бидний биед хоол хүнсээр дамжин орж ирсэн хорт бодисуудыг цэвэрлэдэг, маш чухал эрхтэн юм. Зарим тохиолдолд элгэнд өөрт нь ч гэсэн цэвэрлэгээ хэрэгтэй бөгөөд цэвэрлэхийн тулд оливийн тосыг ашиглаарай. 

Аяганы 3 хуваасны нэгт нимбэгний шүүс хийж, дээр нь 2 халбага оливийн тос нэмээд уувал үр дүнтэй. 

4. Жин хасна


Оливийн тос маш их хэмжээний тослог хүчил агуулдаг. Гэхдээ энэ нь энгийн өөхийг бодвол эрүүл бөгөөд өег байдаг. Түүнчлэн ихээр таргалуулдаг масло гэх зэрэг бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхийн оронд оливийн тос хэрэглэх нь зүйтэй.

5. Дархлааны системийг сайжрлууна


Дээр дурдсан тослог хүчил маш олон эрхтнүүдэд хүрч үйлчилдэг бөгөөд үүний үр дүнд хүний дархлааны систем сайжирдаг. Ялангуяа ханиад, томууны үед оливийн тос хэрэглэх нь маш тустай байдаг гэнэ шүү. 

6. Зүрхийг хамгаална


Сайн ба муу гэсэн 2 төрлийн холестерол байх бөгөөд сайн нь муугаа устгадаг байна. Тэгвэл уг сайн холестеролыг нь хүнсний ногоо, жимс болон оливийн тосноос авах боломжтой аж.

7. Арьс эрүүлжүүлнэ


Оливийн тос ибупрофены адилаар үрэвсэл намдаах үйлчилгээтэй. 3 халбага оливийн тос нь нэг ширхэг ибупрофены 10 хувьтай тэнцэхүйц үйлчилгээтэй байдаг. Гэхдээ эм ууснаас оливийн тос хэрэглэх нь илүү байгалийн эмчилгээ болно гэдгийг санаарай.

8. Цусан дах сахарын хэмжээг багасгана


Оливийн тос нь холестерин ба цусан дахь глюкозын түвшинг багасгадаг. Ийм ч учраас зүрх судасны эмгэг болон чихрийн шижин өвчнөөс сэргийлэх нэгэн төрлийн эм болдог байна.

9. Тархийг хамгаална


Тархи хэт чанга дуу чимээ, хүчилтөрөгчийн дутагдал болон бусад хүчин зүйлсээс болж өвддөг. Оливийн тос хэрэглэснээр "Альцхаймер" болон бусад төрлийн сэтгэцийн өвчлөлүүдээс сэргийлэх, ой санамжийг сайжруулах болон стрессээс салах боломжтой гэнэ.

10. Хөхөө томруулах арга


Оливийн тосыг гарандаа түрхэж, хөхөндөө 10-15 минутын турш массаж хийснээр хөхний цусны эргэлт сайжирч, улмаар хөх бага, багаар ургаж эхэлдэг. Хэрэв та уг дасгалыг тогтмол хийвэл 30-хан өдрийн дотор үр дүн нь гарч, таны хөх өмнөхөөсөө том харагдах болно.

Эрүүл энх, аз жаргал, амжилт хүсье.


Холбоотой мэдээ