Хагас зуун жил ханиадыг эдгээсэн Панпирин
Эрүүл мэндBusiness.MN сэтгүүлийн 2023 оны 11 сарын дугаар (№60) -ын нийтлэл –
Ханиадны шинж тэмдгийг богино хугацаанд үр дүнтэй намдаадаг Пампирин эм Өмнөд Солонгосын хэрэглэгчдийн дунд тун алдартай. Бидний сайн мэдэх бакусыг үйлдвэрлэгч Dong-A Pharmaceutical компани энэхүү эмийг үйлдвэрлэдэг бөгөөд “Террамед” компани жилийн борлуулалтын орлого нь 20 тэрбум вонд хүрдэг Пампирин эмийг дотоодын зах зээлд нутагшуулаад байна.
Өмнөд Солонгосын Dong-A Pharmaceutical компани нь монголчууд бидний хэрэглэж дадсан бакусыг үйлдвэрлэдэг. Тус компанийн хамгийн өндөр борлуулалттай өөр нэгэн алдартай бүтээгдэхүүн нь Панпирин хэмээх ханиадны эм юм. Солонгосчууд ханиадны шинж тэмдэг мэдэрлээ л бол энэ эмээ ёс юм шиг авч хэрэглэдэг. Тиймдээ ч Панпирин эмийн жилийн борлуулалт 20 тэрбум вонд хүрдэг байна. Гайхалтай биш гэж үү?Панпирин ханиадны эм нь шинж тэмдгийг богино хугацаанд үр дүнтэй намдаахын зэрэгцээ, эмчийн жоргүйгээр аль ч эмийн сангаас худалдан авах боломжтой байдгаараа давуу талтай.
Ийм өндөр борлуулалттай байдгийн шалтгааныг тайлбарлавал тун энгийн. Панпирин ханиадны эм нь шинж тэмдгийг богино хугацаанд үр дүнтэй намдаахын зэрэгцээ эмчийн жоргүйгээр аль ч эмийн сангаас худалдан авах боломжтой байдгаараа давуу талтай. Мөн хүмүүс аяллаар явж байхдаа ч, хурал цуглаан, лекц семинарт сууж байхдаа ч задлаад шууд уух боломжтой. Өөрөөр хэлбэл, хэрэглэхэд маш хялбар бүтээгдэхүүн юм.
Хагас зуун жилийн үйлдвэрлэл
Панпирин эм ханиадны эсрэг “аян дайн”-д нэгдээд хэдийнэ хагас зуун жил өнгөрчээ. Олон нийтэд чанараараа танигдсан энэхүү нэр хүндтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч Dong-A Pharmaceutical компанийн замналыг сөхвөл мөн л олон жилийн намтар түүхтэй. Тус компани нь Dong-A Socio Holdings компанийн охин компани бөгөөд 1932 онд байгуулагджээ.
Төв оффис нь Сөүл хотод байрлах Dong-A Pharmaceutical компани жоргүй олгодог эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн болон эрч хүчний ундаа зэрэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээрээ тун алдартай. Өмнөд Солонгостоо эмийн үйлдвэрлэлээрээ тэргүүн эгнээнд эрэмбэлэгддэг томоохон үйлдвэрлэгч болох энэ компани дэлхий дахины эм үйлдвэрлэлийн салбарт ч тод мөртэй.
Панпирин эмийн тухайд, борлуулалтын лицензийг нь 1956 онд авч хөгжүүлэн 1961 оноос БНСУ-д үйлдвэрлэн борлуулж эхэлсэн түүхтэй. Анхандаа эмийг шахмал хэлбэрээр үйлдвэрлэж байсан бол 1977 оноос жижиг шилэн савлагаатай, шингэн эм болгож хувиргасан байна. Энэ шинэчлэл эмийн хэрэглээг улам хялбаршуулж, Пампирин эм компанидаа жил бүр 20 тэрбум вонын борлуулалтын орлогыг төвлөрүүлдэг гол нэрийн бүтээгдэхүүн нь болж чадсан байна.
Эрүүл энхийг эх нутагтаа
Панпириныг импортлогч “Террамед” компани нь 2018 онд байгуулагдсан, эм, эмнэлгийн хэрэгслийн салбарт харьцангуй залуу компани юм. Тэд зөвхөн эм борлуулахын тулд бус, эрүүл мэнд бэлэглэхийн төлөө энэ салбарт хүчээ өргөж, хамгийн чанартай, шилдэг бүтээгдэхүүнийг эх орондоо нутагшуулж байна.
“Террамед” компанийн хамт олон бүтээгдэхүүнээ сонгохдоо маш нарийн судалгаа шинжилгээ хийдэг бөгөөд судалгаагаа гурван шатлалтай явуулдаг. Нэгдүгээрт, тухайн эм монголчуудын эрүүл мэндэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэж чадах эсэхэд тэд дүн шинжилгээ хийдэг байна. Харин дараа нь олон улсын эмнэлзүйн UPTODATE платформ болон бусад олон улсын эмчилгээ, оношилгооны удирдамжуудад тулгуурлан оновчтой сонголт хийхийг зорьдог байна. Иймдээ ч тэд Монголын эм зүйн салбарт харьцангуй залуу ч, дэлхий дахины эмчилгээ, оношилгооны туршлагаас хамгийн шилдгийг нь авчирч чаддаг байна. Тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Э.Цогтнаран “Бид судалгаа шинжилгээгээ маш хурдтай, сайн хийж чаддаг учраас богино хугацаанд өсөлттэй ажиллаж, дотоодын зах зээлд өөрийн гэсэн орон зайгаа бий болгож чадсан” хэмээн онцолж байв.
Одоогоор “Террамед” компани дистрибьютерийн албан ёсны онцгой эрхтэйгээр 30-аад нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортолж байна.
Одоогоор “Террамед” компани дистрибьютерийн албан ёсны онцгой эрхтэйгээр 30-аад нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортолж байна. Тухайлбал, дэлхийн 50 гаруй улсад, тэр дундаа Европын холбооны улсуудад өргөн хэрэглэгддэг Нидерландын Альбуман брэндийн бүтээгдэхүүнээрээ тус компани хэдийнэ хэрэглэгчдийн танил болжээ. Альбуман брэндийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын эмчилгээ, оношилгооны практикт нийлүүлж эхэлсэн энэ хоёр жилийн хугацаанд тус бүтээгдэхүүн элэгний хатуурал, хорт хавдар, хоол боловсруулах замын хүнд эмгэгээр өвчлөгсдөд зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүн болжээ. Уураг нөхөх үйлчилгээтэй Альбуман Монгол Улсын эм зүйн салбарт маш том нөлөө үзүүлсэн төдийгүй улс орон даяар өндөр эрэлттэй бүтээгдэхүүн болж чадсан юм.
Ханиад хүрэх гээд байвал Панпириныг санаарай
Сүүлийн жилүүдэд монголчууд бид өвдөж үрэвслээ л бол антибиотик хэрэглэх гэдэг буруу хэвшилтэй болсон гэхэд хилсдэхгүй. Вирусийн гаралтай ханиаданд хүртэл антибиотик хэрэглэх болсноор антибиотикийн зохисгүй хэрэглээ анхаарал татах хэмжээнд хүрээд байна. Буруу зуршлыг халах, эрүүл, зөв, үр дүнтэй аргаар ханиадыг эдгээх зорилгоор олон удаагийн судалгааны үр дүнд “Террамед” компани албан ёсны онцгой эрхтэйгээр Өмнөд Солонгосын алдарт эм Панпириныг импортолдог. Панпириныг хэрэглэснээр элдэв антибиотикийн нөлөөгүйгээр, илүү эрүүл аргаар ханиаднаасаа салах боломжтой.
Панпирин брэндийг “пан” буюу “өвдөлт”, “пир” буюу “халуурах” гэсэн үгсээс санаа авч нэрлэжээ. Тодруулбал, эмийн нэр нь ханиад томуугийн өвдөлтийг намдаах гайхалтай эм гэсэн агуулгыг солонгос хэлээр илэрхийлдэг байна. Хэрэв та уг эмийг эмийн сангаас авбал савлагаан дээр нь Panpyrin-Q хэмээн бичсэн нь харагдана. Q гэсэн залгавар нь “хурдан” гэсэн санааг илэрхийлдэг бөгөөд энэ нь ханиадыг хурдан эмчилдэг гэх утгыг илэрхийлж буй юм.
Панпирин нь 20 мл-ийн бортогон шилтэй бөгөөд хайрцагтаа таван ширхгээр савлагддаг.
Энэхүү эм нь типепидин, гайфенезин, дл-метилэфедриний гидрохлорид, хлорфенирамин малеат, коффеин ангидрус, ацетаминофен гэсэн зургаан төрлийн эмийн бодисыг агуулсан учраас хоолой өвдөх, цэртэй ханиаж цээж өвдөх, толгой өвдөх, хий ханиалгах, нус гоожих, хамар битүүрэх, халуурах зэрэг шинж тэмдэг бүхий ханиадны үед, болж өгвөл дөнгөж эхлэхэд нь хэрэглэвэл илүү үр дүнтэй.