Тархи мэдрэлийн эмч Цэвэлмаа: Монгол эмч нар түүн дотроо эрхтэн шилжүүлэн суулгах баг дэлхийн жишигт хүрсэн, дэлхий нь ч үнэлдэг юм

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2023-09-16 04:27:53

Тархи мэдрэлийн эмч Цэвэлмаа : Кадавр донор гэдэг нь бусад эрхтэн нь ажиллагаагүй болсон ч зүрх нь зогсоогүй хүнийг хэлдэг. 

Зүрх нь зогсож нас барсан хүнээс эрхтэн шилжүүлэх боломж огт байдаггүй. 

Хар үгээр цус нь шахаж байж, цус шахаж байгаа амьд хүн рүү шилжүүлэх боломж бүрддэг. 

Нэгэнт цусны эргэлт, зүрх зогссон бол шилжүүлэн суулгах боломж байхгүй. 

Мөн эмч нар донор болж буй хүмүүст маш хүндэтгэлтэй хандаж, багаараа зогсож эмгэнэл илэрхийлэн үдэж өгдөг тогтсон уламжлалтай. 

Хүндэтгэлгүй хандаж байсан нэг ч эмчийг би мэдэхгүй!

Монголд хийгдэж буй эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа дэлхийн жишигт хүрсэн. 

Үүгээр бахархан эмч хүний хувьд дэлхийн тайзанд явахдаа ч би гайхуулан ярьж, олон хүмүүс Монголын эмч нараар бахархан, магтаж байсан. Монгол эмч нар түүн дотроо эрхтэн шилжүүлэн суулгах баг дэлхийн жишигт хүрсэн, дэлхий нь ч үнэлдэг юм

Холбоотой мэдээ