Шингэн шар алт-оливийн тосны ид шид

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2023-08-12 11:17:41

Өнөөдөр аль ч хүнсний зах, супермаркуудад оливийн тос төрөл төрлөөрөө ярайж байгаа хэдий ч Монголчууд төдийлөн сайн хэрэглэж заншаагүй л байна.

Одоохондоо ихэнх худалдан авагчид наранцэцэгийн тос, шар буурцгийн тос, оливийн тос гурав нэг лангуун дээр байвал наранцэцэгийн тосыг сонгох нь тодорхой. 

Гэтэл Европчуудын "шингэн алт" хэмээдэг оливийн тосонд агуулагддаг хүний биед амин чухал хэрэгцээтэй эрдэс бодисуудыг Монголчууд өнөөдөртөө гүйцэд таньж мэдрээгүйгээс чидун жимс буюу оливийн тосны хэрэглээ тун бага байгаа юм.

Сонирхуулахад олив буюу чидун жимсний тос олон төрөл байдаг боловч “Olive oil – extra virgin” гэсэн хаягтай нь хамгийн цэвэр, хамгийн сайн нь гэнэ. 

Оливийн тосны бүх ашиг тусыг эдлэхийн тулд энэ төрлийг нь сонгоорой гэж зөвлөж байна. 

Хоолонд хэрэглэхээс гадна өөр олонд зүйлд ашиглаж болно. 

Ингээд эрүүл мэндэд хэрхэн ашиглаж болох тухай зөвлөгөөг хүргэе.

Ходоодны шархтай, эсвэл цээж хорсдог хүн өглөө бүр нэг хоолны халбагыг тогтмол 1 сар уухад ямар ач тустай болохыг та өөрөө мэдрэх болно. 

Эсвэл та маслын оронд талхандаа түрхээд байнга хэрэглэж болно. 

Ер нь өглөө бүр босоод 1 хоолны халбага оливийн тос уух нь: 

1. Эвгүйрсэн ходоод гэдсийг намжаахад тустай /ходоодны шарх, гэдсэн дэх хий, цээж хорсох/

2. Цөсний чулуутай болохоос сэргийлнэ, цөс угаана. 

3. Гэдэсний хорт хавдар тусахаас сэргийлнэ. 

4. Хурдан хөгшрөлтөөс хамгаалахад тустай. 

5. Арьсыг уян зөөлөн болгоно 

6. Үе мөчний өвчинг намдаана /чидун жимсний тосоор өвдөж буй үе мөчиндөө түрхэн массаж хийж, тостой боолт хийж 7 хоног байнга байлгана. Ялангуяа том үений өвдөлтэнд маш сайн./ 

7. Өтгөн гаргахын тулд 1 хоолны халбага оливийн тос уу. 

Хүсвэл 1 лимоны шүүстэй хольж ууж болно. 

Эсвэл 150 мл оливийн тос, 600 мл бүлээн усыг клизмын саванд хийж шулуун гэдсээр клизм тавьж болно.

Клизмээ тавиад 3 минут байлгана.

8. Ханиадыг намжаахын тулд оливийн тосонд нухсан сармис хольж уу. Эсвэл 

2-3 хоолны халбага лимоны шүүс, 1 аяга зөгийн бал, ½ аяга оливны тос саванд хийж холино. 

Тэгээд 5 минут бага гал дээр бүлээсгэнэ.

Энэ бэлдмэлийг 2 цаг тутам 1 хоолны халбагаар ууна.

9. Өвдсөн чихийг эмчлэхийн тулд /харин хэнгэрэг цоорсон тохиолдолд хэрэглэж болохгүй /2 хумс сармис нухаж, оливийн тосонд хийж, чихэнд хэдэн цаг байлгаж байгаад шууд авна. 

Хэрэглэхээс өмнө бүлээсгэнэ.

Бусад үед 7 хоног хүртэл хөргөгчинд хадгалж болно. 

Холбоотой мэдээ