Үс тань халзарсаар байна уу?

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-05-24 09:13:55


Халзралтын  үсний талаар товч

Халзралт нь ерөнхийдөө үс байх ёстой газраа үс байхгүй болох явдлыг хэлнэ. 

Барууныхныг бодвол шингэн үстэй азиуд 50-70 нянган ширхэг үстэй байдаг бөгөөд өдөрт 50-70 ширхэг үс унах нь ердийн үзэгдэл юм. 

Хүн унтаж босоод үсээ угаах үед 100-с илүү ширхэг үс унаж байвал тэр нь ямар нэгэн өвчний үүсэлтэйгээр унаж байх магадлал өндөр болохоор юун түрүүнд эмчээс зөвлөгөө авах нь чухал.

Үс унаж буй шалтгаан

Үс унах нь олон шалтгаанаас болдог. 

Халзан толгой нь удамшлаас болдог ба мөн эрэгтэй хүний андроген(androgen) хэмээх гормон чухал хүчин зүйл болдог. 

Эмэгтэй хүний үс унахад ч эрэгтэй хүнийхтэй адил шалтгаан нөлөөлдөг гэж үздэг бөгөөд жирэмснээс болж унах тохиолдол байдаг. 

Дугуй хэлбэрийн үс халзрах өвчин нь хүний өөрийн дархлалаас болдог. 

Үс унах өвчин нь дотоод шүүрлийн өвчин, тэжээлийн дутагдал, хар тамхи хэрэглэх, төрөлт, халуурах, мэс засал хийлгэх зэрэг биеийн болон оюун санааны хямралын дараа үүсдэг тодорхой хугацаагаар үсний аль нэг хэсгийн үсний ургалт удааширж ургахгүй болох явдал юм.

Шинж тэмдэгийг илрүүлэх

Эрэгтэй хүний үс уналт нь халзрах удам байх тохиолдолд 20-40 насны хооронд үс бага багаар ширхэг нь нарийсч үс унадаг байна. 

Духнаас дээш 2 тийшээ богино хугацаанд М хэлбэрээр үс унаж дух өргөн болж зулайн хэсгийн үс үргэлжлэн унасаар байх болно.

Эмэгтэй хүний хувьд эрэгтэй хүнийхийг бодвол толгойн орой хэсгийн үс ширхэг нь нарийсч шингэрдэг онцлогтой. 

Үсний уналт нь бага байдаг тул эрэгтэй хүнийх шиг духнаасаа халзрах тохиолдол тун ховор байдаг байна.

Дугуй хэлбэрийн үс унах өвчин нь хэмжээний хувьд олон янз байдаг ба дугуй хэлбэрийн мөн зууван хэлбэртэй байдаг. 

Годуу толгойд илэрдэг бөгөөд хааяа сахал, хөмсөг, сормуусанд илрэх тохиолдол байдаг.

Хүний үс нь тодорхой мөчлөгтэйгээр ургаж амардаг ба амрах үеийн үс унах өвчин нь үс унахад нөлөөлөх нөлөөллөөс 2-4 сарын дараа унаж эхэлдэг ба улмаар шингэрнэ. 

Үс унах эх үүсвэр нь арилахад буцаж хэвийн байдалдаа орохын тулд нэлээд хэдэн сар зарцуулагдна.

Оношлогоо хийлгэх

Онцлог шинжээр нь эрэгтэй хүний халзралт, эмэгтэй хүний халзралт мөн дугуй хэлбэрийн халзрах өвчин эсэхийг оношлох боломжтой ба үс ургахгүйгээр амарсан байх үеийн үс унах өвчин нь юунаас болж үүсэж байгааг нь олон нь чухал юм.

Шинжилгээ өгөх

Ихэвчлэн тухайн өвчтний нөхцөл байдал болон өвчний түүхийн үзлэг оношлогоо хийгдэх юм.

Тухайн үеийн эрдэс тэжээлийн дутагдал, идэж буй хоол хүнс,  дотор эрхтний үйл ажиллагаа ямар байгаа  талаар мэдэхийн тулд заавал мэргэжлийн эмчид хандан шинжилгээгээ өгөх хэрэгтэй.


Холбоотой мэдээ