Эрүүл мэндийн даатгалын сангаас 12 мянга гаруй иргэнд 6.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
Эрүүл мэндЭрүүл мэндийн даатгалын сангаас хоёр сарын хугацаанд 12 мянга гаруй иргэнд 6.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
Тодруулбал, 2021 оны гурав болон дөрөвдүгээр сард 12,439 даатгуулагчид 6.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.
Ингэхдээ нөхөн үржихүй, жирэмслэлт, төрөлт, нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээтэй холбоотой 33 оношийн хамааралтай бүлгийн эмийн эмчилгээ болон мэс заслын тусламж, үйлчилгээнд санхүүжилт олгосон болохыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.