Интермед Сонгинохайрхан клиник Хүүхдийн баярыг тохиолдуулан үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-06-01 08:12:36


Интермед эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд Хүүхдийн баярыг тохиолдуулан Интермед Сонгинохайрхан клиник салбартаа 5-р сарын 31-ны өдөр 08-17 цагийн хооронд үйлчлүүлсэн бүх үйлчлүүлэгчдэдээ үзлэг оношилгоог үнэ төлбөргүй хийж бэлэг барилаа. 

Энэ өдөр эмэгтэйчүүдийн ЭХО үзлэг, Хүүхдийн эмчийн үзлэг оношилгоо, Дотрын ЭХО, Хоол боловсруулах эмчийн үзлэг зөвлөгөө, Зүрхий цахилгаан бичлэг, Шүдний эмчийн үзлэг зөвлөгөө гэх мэт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нийт 80 гаруй үйлчлүүлэгч үнэ төлбөргүйгээр авсан байна.


Ташрамд дурдахад Интермед Сонгинорхайрхан клиник нь Хүүхдийн болон эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоо, эмчилгээ, жирэмсэн эмэгтэйчүүдийн үзлэг, хяналт, дотрын эмчийн үзлэг, оношилгоо, хоол боловсруулах эмчийн үзлэг, зөвлөгөө, өдрийн эмчилгээ болон вакцин, шинжилгээ зэрэг эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг иргэддээ үзүүлэн ажиллаж байна.

Интермед Сонгинохайрхан клиникийн утас: 7730-1111


Холбоотой мэдээ