Нарны гэрлийн ач тус
Эрүүл мэндѲвлийн хүйтэн дуусч урин дулаан хавар цаг ирж байна.
Нарны гэрэлд гарснаар бие эрүүлжиж, стресс тайлагдаж, биед хэрэгтэй Д витаминыг авах бүрэн боломжтой болдог.
Нэг үгээр хэлэхэд нарны гэрэл бол байгалийн үнэгүй эм юм.
Энэ удаад нарны гэрэл бидний биед ямар хэрэгтэй болох талаарх зѳвлѳгѳѳг хүргэж байна.
Сэтгэлээр уналтыг намдаана
Ѳвлийн үлиралд хүмүүс сэтгэлээр унаж, гутранги үзэлтэй болох нь нэмэгддэг.
Нарны гэрэлд гарахад бидний тархи энгийн үеийнхээс илүү жаргалтай мэдрэмжийг тѳрүүлдэг молекул, серотонин зэргийг ялгаруулснаар сэтгэлээр уналтыг багасгаж чаддаг байна.
Хавдраас сэргийлнэ
Д витамины дутагдал тѳрѳл бүрийн хавдрыг дэгдээдэг ажээ.
Ялангуяа хѳхний хавдар ба бүдүүн гэдэсний хавдрыг үүсгэдэг.
Тиймээс нарны гэрэлд гаран Д витамин цуглуулах нь чухал юм.
Цусны даралтыг багасгана
Нарны гэрэл цусны даралтыг багасгахад тусална.
Хүний арьс нарны гэрэлд гарснаар азотын хүчил үүсэн улмаар судас тэлж даралтыг бууруулдаг байна.
Сайн унтуулж амраана
Ѳдѳрт дунджаар 30 минут нарны гэрэлд гарахгүй бол нойргүйдэх тохиолдол ѳндѳр байдаг байна.
Нарны гэрэлийг хангалттай авч 14 цагын дараа унтахад маш сайн унтдаг ба эмч нар унтаж чадахгүй байгаа ѳвчтѳнүүдээ нарны гэрэлд гарахыг зѳвлѳдѳг байна.
Ясны эрүүл мэндэд сайн
Д витамин нь хүний биеийн ясанд сайн болох кальци, фосфор зэргийг агуулдаг бѳгѳѳд энэ нь ясыг улам бат бѳх болоход тусалдаг.
Дархлааг бэхжүүлнэ
Нарны гэрэлд гарахад ѳвчин эмгэгтэй тулалдаж байдаг цагаан бѳѳм ѳсѳж улмаар хавдраас урьдчилан сэргийлэн хамгаалж чаддаг.
Зөнөх өвчнөөс сэргийлнэ
Д витамины бага зэрэг дутагдалд ороход зѳнѳх ѳвчнѳѳр ѳвчлѳх эрсдэл 50-60 хувь байдаг бол маш их дутагдалд ороход 120 хувь хүртэлх эрсдэл ѳндѳртэй байна.
Иймээс ѳндѳр настай хүмүүс ѳдѳрт заавал нарны гэрэлд гаран Д витамин цуглуулах хэрэгтэй.