Шоколад зүрхэнд сайн

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-06-03 16:48:29


Анагаах ухааны Бейлор коллежийн мэргэжилтнүүдийн судалгаагаар олон хүний дуртай амттан эрүүл мэндэд тун сайн гэдэг нь нотлогджээ.

АНУ-ын тус коллежийн хэсэг бүлэг эрдэмтэд шоколадыг илүүдэл жин үүсгэдэггүйгээс гадна эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Шоколад сэтгэл сэргээдэг болохыг хүмүүс эртнээс мэднэ.

Харин зүрх судасны системд сайн гэдэг нь саяхан батлагдаж байгаа юм.

Эрдэмтэд 300 мянган хүнд дүн шинжилгээ хийгээд шоколадны хэрэглээ, титэм судасны өвчлөл хоорондын холбоо хамаарлыг тогтоожээ.

Гэтэл энэ амттанг долоо хоногт ядаж нэг удаа хэрэглэх нь зүрхний ишемик өвчний эрсдэлээс 8%-иар бууруулдаг болж таарчээ.

Энэхүү амттанд стеарины хүчил, флавоноид, полифенол байдаг нь зүрхийг бэхжүүлдэг нөлөөтэй бодисууд.

Түүнчлэн сайн холестерины түвшнийг нэмэгдүүлж, үрэвслийн үйл явц үүсгэдэггүй байна.

Гэхдээ шоколад ашигтайгаас гадна сөрөг үр нөлөө ч ихтэй.

Энэ амттанг их хэмжээгээр хэрэглэвэл таргалалт, чихрийн шижний 2-р хэлбэрт өртөх магадлал өндөр юм байна.

Эх сурвалж: www.5-tv.ru

Холбоотой мэдээ