Б.Дугархүү: Эрүүл мэнд, гоо сайхны хамгийн том туслагч нь витамин С

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-06-07 01:29:51


Сүүлийн үед С витамины ач холбогдлын талаар эмч судлаачид их ярих болсон.

 ”Ковид-19” цар тахал хийгээд хаврын улиралд С витамин нь хүний биед ямар ач холбогдолтой талаар  Ай ёо доктор нэрээрээ олны танил болсон Б.Дугархүү эмчтэй ярилцлаа.

-Уншигчид С витамин гэж чухам юу болох, хүнд дутагдахад ямар сөрөг нөлөөтэй болох тухай мэдээллийг сонирхох байх?

-Хүн бүхэн амьдралынхаа туршид С витамин буюу аскорбины хүчлийг ямар нэгэн байдлаар ууж үзсэн байдаг.

Гэхдээ энэ витаминыг өдөр бүр уух ёстой, өдөр бүр хоол хүнснээсээ авах ёстой гэдгийг тэр бүр мэддэггүй. 

Хаврын  ядаргаа сульдаа, амин дэмийн дутагдалтай хүнд хамгийн их нөлөө үзүүлдэг, ерөнхий бие махбодыг сэргээж өгдөг нь С витамин. 

Исгэлэн төрлийн лимон, жүрж жимсэнд ихээр агуулагддаг.

Байцаанд бас тодорхой  хэмжээгээр агуулагддаг.

Энэ витамин нь хүний биед нийлэгждэггүй, шинээр үүсдэггүй учраас хүн заавал гаднаас авах ёстой.

С витамины талаар буруу ойлголтоосоо болоод нэг бол гэнэт их хэмжээгээр, үгүй бол огт хэрэглэдэггүй.

Витамин С-гийн дутагдал нь дан ганц эрүүл мэнд гэлтгүй гоо сайханд ч бас сөрөг нөлөөтэй.

-Дэлхий нийтээрээ Витамин С-г Ковидын эсрэг эмчилгээнд өндөр үр дүнтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна?  

-Бид Витамин С-гийн ач холбогдлыг төдийлэн ойшоодоггүй.

Гэтэл Ковид өвчний эмчилгээнд, урьдчилан сэргийлэхэд яагаад Витамин С-г өндөр тунгаар хэрэглээд байгаа талаар ерөнхий ойлголт хэрэгтэй байх.

Энэ цар тахалтай холбоотой эмчилгээний маш олон судалгаа хийсний дараа Витамин С, Чацаргана жимс, Цайр, Д витамин нь дэлхий даяар Ковид-19 халдварын үед үр дүнтэй эрдэс, витамин, жимс гэдгийг хүлээн зөвшөөрч, илүү хэрэглэж байна.

Эдгээр нь Ковид-19 халдварыг шууд эмчлэх бэлдмэлүүд биш ч гэлээ, хүндрэл багатай, богино хугацаанд эдгэрэх суурь нөхцөлийг бүрдүүлж байна.

Ковид ч гэлтгүй, витамин С, Цайр, Чацаргана жимс нь маш сайн дархлаа дэмжих үйлдэлтэй.

-Хүн өдөр тутамдаа зайлшгүй витамин уух ёстой бол та ямар витаминыг зөвлөх бол?

-Монгол орны хөрсөнл ургасан, монгол хүний онцлогт тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон компани байгаа.

Тэр дундаа Монос фармын витамин С, цайр, чацаргана жимсний найрлагыг агуулсан Витагрипп гарсан нь их зүгээр санагдаж байгаа. Би өөрөө сүүлийн үед хэрэглэж байна.

Ковидын эмчилгээнд чацаргана, витамин С, цайр аль аль нь тодорхой нөлөө үзүүлж байна.

Тиймээс эдгээр жимс, эрдэс, витамины нэгдэлийг хослуулан хэрэглэх нь таныг эрсдэлээс хамгаалах аюулгүй сонголт юм.

- Сая дурдсан Чацаргана, Цайрын ач холбогдлын талаар товчхон зөвлөгөө өгвөл....

- Судлаад үзвэл чацаргана жимс нь дээр үеэс Монголын уламжлалт анагаах ухаанд уушгины үрэвсэл, ханиад томуунд хэрэглэж ирсэн жимс юм.

Жишээ нь: Дарву-5 гээд ханиад томуунд хэрэглэж ирсэн уламжлалт эмийн үндсэн найрлага нь чацаргана жимс байдаг бөгөөд, маш үр дүнтэй бэлдмэл юм.

Цайрын хувьд дархлаа дэмжих, нөхөн төлжилт сайжруулах, үрэвсэл багасгах талаар эрдэс дотроо бараг №1 бэлдмэл гэж хэлж болно.

Мөн цайрыг уушгины үрэвсэл сонгох бас нэг шалтгаан нь уушги гадны халдвараас өөрийгөө хамгаалах байгалийн механизм болох мукоциллиар-цэвэрлэгээ гэж байдаг.

Цайр нь энэхүү хамгаалах механизмын үйл ажиллагаа дэмжих үйлдэлтэй учир, халдвараас урьдчилан сэргийлэх боломжийг нэмэгдүүлж өгч байгаа давхар ач тустай.

Тиймээс миний хувьд Витамин С, Чацаргана, Цайрын найрлагатай бэлдмэлийг сонгон хэрэглэж байна.

-Витамин С хавдар өвчнөөс урьдчилан сэргийлдэг тухай таны зөвлөгөөг сонсоод үнэхээр гайхсан шүү?

-Өндөр тунтай Витамин С-гээр хорт хавдрыг ч эмчилдэг болсон. Америкийн эрдэмтэд С витаминыг хавдрын эсрэг эмчилгээнд ашиглаж байна.

Хавдар өвчинд хамгийн хямдхан хэрнээ хамгийн өндөр ач тустай эмчилгээ болсон.

Өөрөөр хэлбэл хавдрын үндсэн эмчилгээний чухал зүйл гэж үзэж байна.

Энэ бол гайхамшигтай зүйл.

Өндөр тунтай Витамин С-г дуслаар хийхэд хавдрын үсэрхийлэл нь буурч байгаа гэсэн судалгаа гарсан.

Дэлхийн олон улс хавдар өвчний туслах эмчилгээнд Витамин С-гийн хэрэглээг зөвлөж эхэлж байна. 

Хамгийн хямдхан хэрнээ хамгийн үр дүн өндөртэйг мэдсэн хэрнээ хавдрын эм үйлдвэрлэгчид өөрсдийн эмийг борлуулахын тулд нууж байсан нь тодорхой.

Аливаа зүйл энгийн байхдаа агуу гэдэг дээ.

Тиймээс хөнгөхөн зүйлээс хүний бие махбодь өөрийгөө илааршуулах боломжтой гэсэн үг. 

Энэ витамин нь хавдрын эсрэг хоёр үндсэн үйлчлэлийг үзүүлж байгаа.

Нэгдүгээрт, антиоксидант. Хоёрдугаарт, чөлөөт радикал. 

Хүний биед  чөлөөт радикалын хэмжээ өссөнөөс болж хавдар үүсдэг.

Чөлөөт радикал нь архи тамхи, буруу хооллолт, стресс, насжилт гээд олон зүйлээс болж ихэсдэг.

Чөлөөт радикалыг биед хуримтлахаас сэргийлдэг нь антиоксидант.

Антиоксидант буюу Витамин С-гээр баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээр хавдар өвчин тусах магадлалыг 50-60 хувь бууруулна гэж үзэж байгаа. 

Бас энэ витамин нь хүний дархлаатай салшгүй холбоотой болохыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн.

-Гайхалтай юм аа.

Ер нь хүн дархлаа суларснаа хэрхэн, яаж мэдэх үү?

-Өвчинд  өртөмтгий болно.

Дор хаяж ханиаданд дээрэлхүүлнэ шүү дээ.  

Витамин С -нь  дархлааны өвөрмөц бус урвалыг сайжруулан дархлааны эсүүдийн халдвар, вирусын эсрэг хамгаалах үйлийг дэмжихээс гадна хүний дархлаа тогтолцоог идэвхжүүлнэ.   

Хүний биеийн дархлааны эс нь гадуураа бөөрөнхий хальстай.

Тэр халсыг Витамин С нь бат бөх болгож өгдөг.

Өөрөөр хэлбэл хуяглаж өгдөг байх нь.

Тэгэхээр хуяглагдсан дархлааны эс вирус бактертай тэмцэхдээ ялагдахгүй байх нь.

Тиймээс хүний биед Витамин С-гийн хомсдол үүсвэл чөлөөт радикалын хэмжээ ихсэж хавдар тусах магадлал нэмэгдэнэ гэсэн үг.

-Миний хувьд энэ витаминыг ердийн үрлэн шарвитаминаар төсөөлж байсан нь саяхан.

Гэтэл эмчилгээний асар өндөр үр дүнтэй байх нь?

-Витамин С-ийн дутагдал нь гоо сайханд тэр дундаа үрчлээ, сэвх нөсөө толбонд бас хамгийн том үйлчлэл үзүүлдэг .

Хүний арьсны уян хатан байдалд коллаген чухал үүрэгтэй. Коллагены нийлэгжилтэд Витамин С зүй ёсоор ордог.

Таны биед энэ витамин дутагдаж байвал коллагены хэмжээ багасаж арьсанд чинь илүү эрчимтэй үрчлээ үүснэ гэсэн үг.

Арьсаа үрчлээгүй гоё байлгахыг хүсвэл бас Витамин С-гийн дутагдалд орж болохгүй гэсэн үг.

Мөн хоол боловсруулах тогтолцоонд, цус багадалтад нөлөөлдөг.

Чийг бам өвчний эсрэг хамгийн өндөр үр дүнтэй эмчилгээ нь Витамин С гэдгийг анх нотолсон эмч  Нобелийн шагнал хүртсэн. 

Витамин С-гээр баялаг бүтээгдэхүүн хэрэглэж байсан ч дутагдал үүсэж болно.

Энэ нь стрессээс болж байгаа гэсэн үг.

Уур уцаартай, сэтгэл гутралаас стресс үүснэ.

Стрессийн даавар Кортизол гормон нь маш их хэмжээний С витамин ашигладаг. 

Стресс ихтэй хүнд хоёр  дахин С хэрэгтэй гэсэн үг.

Хаа сайгүй уур бухимдал, атаа жөтөө.

Энэ бүхнээс Витамин С-гийн хомсдол үүснэ.

Хомсдол үүсэхэд  хөгшрөлт эрчимтэй явагдана.. 

Хүний бие Витамин С-г хэдий чинээ авах тусам сэтгэл санаа өөдрөг болно.

Сэтгэлзүйд хүртэл нөлөөлөх гайхалтай витамин. 

-Энэ гайхамшигтай витамины өдөрт авах тун хэмжээ нь?

-Жирийн дундаж хүнийн нэг өдрийн хэрэглээ 1000 мг гэж үзэж байгаа.

Тамхи татдаг хүн 1500-2000мг байж болно.

-Тамхи татдаг хүн Витамин С заавал уух ёстой байх нь ээ?

-Витамин С-н гол дутагдалд оруулдаг зүйл нь нэгд стрeсс, хоёрт тамхи. Тамхи татдаг хүн энэ витаминыг заавал нэмэлтээр авах шаардлагатай.

Та өдөрт таван ширхэг тамхи татдаг бол таны биeнээс 500мл Витамин С алдагдаж байгаа гэсэн үг.

Тамхи татдаг хүний царай хар бараан, илүү их хөгшрөлт явагддаг нь нөгөө л С витаминтай холбоотой байх нь.

Тиймээс болж өгвөл тамхинаас гар гэж зөвлөмөөр байна.

Үнэхээр гарч чадахгүй бол өдөр бүр 2000 хүртэлх Вииамин С хэрэглэх хэрэгтэй.

Тэгж байж таны царай харлахгүй, хөгшрөлт эрчимтэй явагдахгүй байж чадна.

-Хоногт авах тунгаа хэтрүүлэн хэрэглэвэл сөрөг нөлөөтэй юу.

Та манай уншигчдад өөрийн хэрэглэдэг бүтээгдэхүүнээ санал болгож болох уу?

-Шингэн бага уудаг, өндөр тунгаар нь хэрэглэвэл бөөрөнд чулуу үүсгэдэг.

Олон улсын стандартаар цус багадалттай, спортоор хичээллэдэг бол хоногийн тун 2000 мг хүртэл, урьдчилан сэргийлэх тун 1000 мг гэж үздэг.

Тиймээс шингэн бага уудаг хүн усанд найруулж уух шингэн хэлбэрийн витамин С-г түлхүү хэрэглэхийг зөвлөмөөр байна.

Би дээр хэлсэнчлэн “Монос фарм” компанийн цайртай Витагриппийг өдөр бүр ууж байна.

Өдөрт нэг удаа уухад хоногт авах тун нь  хямдхан хэрнээ өндөр үр дүнтэй.

1000 мг-ийн С-тэй Витагрипп нь цайртай учраас эрчүүдэд сайн нөлөөтэй, давхар С-гийнхээ хэрэглээг ч нөхчихнө.   

Шахмалаас шингэн С нь илүү үр дүнтэй, цайны оронд халуунаар нь найруулж уухад амттай.

Цайртай, аньстай Витагрипп айл гэрийн гал тогоонд, ажлын тань ширээн дээр  байх ёстой бүтээгдэхүүний нэг төдийгүй Витамин С-гийн дутагдлаас сэргийлэхэд өндөр үр дүнтэй гэдгийг онцолмоор байна.

-Эрүүл мэнд, гоо сайхны хамгийн том туслагч нь Витамин С байх нь. Тураах бэлдмэлийн найрлагад ч бас оролцдог байх даа?

-Тэр тодорхой.

Нэмэлтээр зайлшгүй ордог.

Турахыг хүссэн хүн Витамин С хэрэглэх хэрэгтэй.

Витамин С нь нүүрс ус, өөх тос, уургын солилцоог дэмжих онцгой үйлдэлтэй.

Олон улсад хийгдсэн судалгаагаар витамин С уугаад дасгал хөдөлгөөн хийхэд, 30 хувиар илүү хурдан турж байгаа үр дүн гарсан байдаг.

Тиймээс та турахыг хүсвэл витамин С уугаад, дасгал хөдөлгөөн хийгээд үзээрэй.

Илүү хурдан хугацаанд турах боломжтой.


Холбоотой мэдээ