Ядарсан үед эрч хүчээ сэргээх аргууд

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-06-14 02:35:08

Зарим тохиолдолд чиний байнга хийдэг зуршил болсон үйлдлүүд энергийн түвшинг маань бууруулж байдгийг анзаарсан уу?!

Жишээлбэл:

Зарим зүйлд сэтгэл дундуур байх үедээ зүгээр л суух эсвэл хэвтэх байдлаар өөрийн бүтээмжийг бууруулж цаг нөгцөөдөг. 

Үр дүнд нь чиний энерги буурч үүнээс гарахад улам бүр хэцүү болдог. 

Хэрэв бид бидний үйл хөдлөл энергийн түвшинд хэрхэн нөлөөлдөг тухайд тоомжиргүй хандвал энергийн сул байдлаас гарахад хэцүү байх болно. 

Суух, хэвтэх, амрах, чимээгүй байх зэрэг үйлдлүүд нь тааламжтай санагдаж байж болох ч үнэн хэрэгтээ энергийг бууруулж, ядарсан ба бүтээмжгүй байдлын шалтгаан болдог. 

Аз болоход би энергийн түвшин буурсан үед түүнийг эмчлэх аргуудыг олсон. Хэрвээ таны энерги буурч, байнга ядраад байгаа бол үүнийг туршаад үзээрэй. 

Одоо миний таньд хэлэх зүйлүүд нь таны хамгийн сүүлд хийхийг хүсч байсан зүйлүүд байж болох юм. 

Дараах жагсаалтаас өөрийн хийж чадна гэсэн зүйлээ сонгоод хийгээрэй. 

Дараа нь гүнзгий амьсгаа аваад, дараагийн хийх зүйлээ жагсаалтаас сонгоорой.


1. Цэвэр агаар, нарны гэрэлд гарах

Хэрвээ та нарны гэрэл ихээр тусдаггүй газар амьдардаг бол гадаа дор хаяж 20 минут салхинд гараарай.

Нарны гэрэл мөн цэвэр агаар нь танийг сэргээх болно. 

Илүү их хүчилтөрөгч, витамин Д-г авсан даруйдаа та эрч хүчийг мэдрэх болно.


2. Өөдрөг, түргэн хэмнэлтэй дуу сонс Чихэвчээ зүүгээд эсвэл машиныхаа хөгжмийг асаагаад эрч хүчтэй дуу сонсоорой. 
Хэдийгээр таньд хүчтэй мэдрэмж төрөхгүй байсан ч түргэн хэмнэлтэй дуу сонсох нь таны цусны урсгалыг хурдасгахад тустай.  

 3. Хөнгөн дасгал хийгээд үз
Гэрээсээ гараад ойрхон алхсан ч болох боловч, дасгал хөдөлгөөн бас хэрэгтэй шүү.
Ор эсвэл суудлаасаа өндийгөөд цусны эргэлтээ сайжруулахын тулд цөөн минут ч болов алхаарай.  

 4. Өөрийгөө арчлахаа мартав аа
Бид ихэвчлэн сэтгэл санаа тавгүй үедээ гадаад төрхөө арчлахаа мартдаг. 
Хэдийгээр сэтгэл таагүй байсан ч өөрийгөө тордох нь таньд гэрээсээ гарах боломжийг олгодог.
Бидний ихэнхи нь өөрийгөө тордохгүй байснаар орчноос тасарч гадуурхагдсан мэт мэдрэмжийг мэдэрдэг.

5. Бага зэрэг цэвэрлэгээ хийхэд ч гэмгүй Эргэн тойронд байгаа эд зүйлсээ эмхэлж цэгцэл. 
Заавал бүхэлд нь сайн цэвэрлэх албагүй ч гэр болон ажлын байрандаа байгаа замбараагүй болсон хэсэг газрыг цэвэрлээрэй. 
Бүх зүйлс байрандаа эмх замбараатай үед та илүү дээр мэдрэмжийг авах болно.

6. Ойр зуурын амжуулах ажлаа амжуул
Банк, хүнсний дэлгүүр явах эсвэл бүр үсчин орсон ч болно.
Хийх ёстой зүйлсийн жагсаалтаа аваад зарим зүйлээ амжуулж чагтлаад аваарай.
Энэ нь таны сэтгэл зүйн ачааллыг бууруулна.   

7. Эрүүл хүнс идээрэй
Бууцай, аньс, хар шош, чинжүү болон илчлэн амин дэмээр баялаг хүнс идээрэй.
Шарсан төмс, жигнэмэгийг илүүд үзэж болох хэдий ч таний биед эрч хүч өгөх эрүүл хүнсийг ч мөн хэрэглээрэй.
Нэмж хэлэхэд, бидний энерги бага түвшинд байх үед бид ихэвчлэн идэвхигүй байж зүгээр сууцгаан бүтээмжээ бууруулдаг.
Ингэснээр бидний энергийн хүч багасч, хэвийн байдалдаа ороход улам хэцүү болдог.

Иймээс үүнийг бичиж буй зорилго нь бага багаар эрч хүчээ олж авахад оршиж байна. 
Дээр бичсэн зүйлсээс нэгийг сонгож авч хийгээд хэсэг завсарлаарай. 
Тэгээд өөр нэгийг нь сонгон хийнэ. 
Эцэстээ та хэвийн байдалдаа буцаж ортлоо энергээ бага багаар хуримтлуулж байна гэсэн үг юм. 
Хамгийн эхнийхийг хийсний дараа жагсаалтанд байгаа бусад зүйлс тийм ч хэцүү санагдахгүй болж, та өглөөг эрч хүчтэйгээр угтах болно. 
Аз жаргал, амжилт хүсье.
Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.












Холбоотой мэдээ