Тамхины хор хөнөөл

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-06-15 22:23:17

Хүн төрөлхтний түүхийн урт хугацаанд тамхи шиг хүний биед бүх талаар сөрөг нөлөө үзүүлсэн зүйл бараг байхгүй гэж хэлж болмоор юм.

Тамхичид маань шүүлтүүртэй тамхи хүний биед хор болохгүй гэж боддог байх, харин өөрөө тамхи татдаггүй мөртөө тамхитай орчинд байдаг хүмүүст тамхи ямар хор хөнөөлтэй болох талаар хүмүүс төдийлөн ойлгодоггүй.

Тэрчлэн тамхинаас гарахыг хүсдэг ч хэрхэн гарахыг мэддэггүй хүмүүс цөөнгүй байдаг билээ.

Сүүлийн үед Бээжин дэх Хятад Японы найрамдлын эмнэлгийн тамхи судлал болон тамхинаас гаргах төвийн эрхлэгч, профессор Шяо шууд нэвтрүүлгийн ажиллагаанд оролцсон юм.

Тэрээр хэлэхдээ, тамхины хор хөнөөлийн тухай ярихад тамхинд наад захдаа хорт хавдар үүсгэх 69 төрлийн хортой бодис агуулагдаж байдаг.

Эдгээр хорт бодис хүний биеийн амин чухал генийг өөрчилж, хүний биеийн хэвийн өсөлт бойжилтыг нөлөөлж байдаг.

Шинжлэх ухааны сэтгүүлийн нэгэн судалгааны үр дүнд хэрэв хүн бүтэн жилээр өдөр бүр нэг хайрцаг тамхи татвал түүний уушгины эсэд 150 гаруй төрлийн өвчлөл үүсгэдэг.

Ийм учраас тамхинаас болж уушгины хорт хавдарт өртдөг нь олон байдаг билээ.

Сүүлийн үе Хятадын үндэсний эрүүл мэндийн хорооны төлөвлөлтийн газар болон ДЭМБ хамтран “Тамхины хүний биед үзүүлсэн хор хөнөөлийн тайлан 2020”-ыг нийтэлж, үлэмжхэн тоо баримтаар тамхинаас болж уушгины хорт хавдар, амны хөндийн хорт хавдар, хоолойн хорт хавдар, өндөгний савын хорт хавдар үүсдэгийг гэрчилсэн байна.

Үүний зэрэгцээ тамхи илүү татах тутам хорт хавдраар өвчлөх эрсдэл их болдог гэжээ.

  Эрүүл Хятад орон 2030 хөтөлбөрт тэмдэглэхдээ, 2030 он гэхэд Хятадын хорт хавдраар өвчлөгчдийн 5 жил амьдрах хэмжээг 15% нэмэгдүүлж, тамхи хориглох арга хэмжээ авч хорт хавдрыг бууруулна гэжээ.

Хятадын дотоодод тамхи хориглох салбарт академич Вэн Шиньзи тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн юм.

 Вэн Шиньзи бол анагаах ухааны дотор салааны нэрт мэргэжилтэн юм.

Тэрээр олон жилийн клиникийн судалгааны явцад навчин тамхи бол Хятадын маш олон ердийн өвчний чухал шалтгаан болохыг ойлгож мэджээ.

Тэрээр аль эрт 1978 онд болсон үндэсний шинжлэх ухааны хуралдаанд тухайн үеийн эрүүл мэндийн сайдад захидал бичиж, Бүх Хятадын хэмжээнд тамхи хориглох тусгай байгууллага байгуулж, тамхи татах нь эрүүл мэндэд хортой болох тухай сурталчилгаа хийхийг санал болгож байсан хүн.

 Вэн Шиньзи 1984 онд 15 наснаас дээших 500 мянган тамхичдын дунд 700 хоногийн судалгаа хийсэн нь Хятадын тамхи хориглох салбарын хоосныг нөхөж, тамхи хориглох стратегид шинжлэх ухааны найдвартай баримт хангаж байсан юм.

 Тамхи татах нь эрүүл мэндэд хортой гэдгийг бүгдээрээ мэддэг боловч тамхичид нь биеэ хуурсан үйлдэл хийсээр байдаг.

Зарим нь шүүлтүүртэй тамхи татах нь тамхины хорыг багасгана гэж үздэг.

Хэрэг дээрээ шүүлтүүртэй тамхи нь эсрэгээрээ шүүлтүүргүй тамхинаас илүү 20%-ын эрсдэл дагуулдаг болохыг судалгаа харуулжээ.

Учир нь тамхины шүүлтүүрийг цууны хүчилтэй мяндсаар хийдэг бөгөөд түүний ширхэг нь улам жижиг байж, тэдгээр мяндас тамхины утаатай хамт уушгинд орж хуримтлагдсаар уушгины хорт хавдар үүсгэдэг ажээ.

 Зарим худалдаачид тусгайлан эмэгтэйчүүдэд зориулж жимсний үнэртэй тамхи үйлдэж байдаг.

Иймэрхүү тамхи нь эмэгтэйчүүдэд маш муу нөлөө үзүүлж, эрт хөгшрүүлж, арьсанд үрчлээс суулгаж, хөхний болон өндгөвчийн зэрэг өвчин үүсгэдэг юм.

 Зарим нь тамхийг нарийсгаж, тамхи татах хэмжээг багасгана гэж бие хуурч байна.

Тамхийг нарийсгаснаас болж тамхи татах хэмжээ багасах бус харин улам ихэсдэг байна.

Тамхи нарийн болсноор улам хүчтэй сорж улам их хор авдаг байна.

Зарим нь электрон тамхи татаж байна, ялангуяа сүүлийн жилүүдэд залуучууд электрон тамхи татах нь олширч байна.

Электрон тамхины уусмал болон утаанд формальдегид, ацетальдегид , мөнгө, цайр, төмөр зэрэг олон төрлийн металл агуулагдаж байдаг тул хүний биед маш муу нөлөө үзүүлдэг ажээ.

Холбоотой мэдээ