Ердөө ганцхан цэг дээр дараад л ихэссэн даралтыг бууруулж болдгийг та мэдэх үү? Байнга эм ууж, эрүүл мэндээ бүү xордуулаарай!

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-07-08 00:44:53

Даралтыг эм уухгүйгээр бууруулах энгийн хэрнээ үр дүнтэй аргуудыг хүргэе.

Хуруун дээрх онцгой цэг


Энэ цэг нь даралтыг маш хурдан буулгахаас гадна олон төрлийн өвдөлтийг арилгаж хэвийн болгоно. 

Энэ арга нь цэргийн анагаах ухаанд ашиглагддаг юм. 

Энэ нь энгийн эмнэлгээс ялгаатай бөгөөд өвчнийг маш хурдан арилгах, маш хурдан хөл дээр босгох хууль үйлчлэх ёстой. 

Онцгой цэг маань дунд хурууны өндгөнд байрладаг ба маш өвчтэй цэг. 

Түүн дээр 1 минут дарахад бүх өвчин нисэн одно. 

Даралтаас гадна нурууны өвчин болон бусад өвдөлт арилна.

Хөлөн дэх гайхамшигт цэг

Энэ цэгийг “Мууг зайлуулагч” хэмээн нэрийддэг. 

Өдөр тутам 2 хөлдөө 5 минут массаж хийх нь олон өвчин зовлонгоос таныг ангижруулна. 

Энэ цэг нь хөлний овгор ясны урд байрладаг өвчтэй цэг.

Массаж

Шилэн хүзүүн дээр дарангаа удаан гулсах маягаар массаж хийх.

Уксусаар жин тавих

Хоёр хэсэг даавууг алимны эсвэл ердийн уксусанд норгож хөлийн уланд 5-7 минут байлга. 

Үр дүн бага байвал давтан хий.

Цангис (клюква) жимсний шүүс, зөгийн балтай уух

100 гр шүүсэнд 100 гр зөгийн бал хийж хутган 1 ц/х-аар өдөрт 3 удаа ууна. Архаг даралт ихдэлтэй хүнд тохиромжтой.

Цэгэн даралт, иллэг


Долоовор хуруугаар чихний гэдэсний ар дах хонхорхойд дар. 

Дараа нь босоо шугамаар эгэмний дунд хавьд ирэхээр доош нь хуруугаа явуул. 

Хүчтэй дарах шаардлагагүй. 

2 талдаа 8-10 удаа хийнэ. 

Массаж хийхээсээ өмнө ба дараа нь даралтаа хэмжиж үр дүнгээ үзээрэй.


Холбоотой мэдээ