Шилэн хүзүү чилж, хөших үед авах арга хэмжээнүүд

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-07-10 02:07:11

Хүзүү хөших нь хүмүүсийн дунд түгээмэл илрэх болсон асуудал. 

Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) явуулсан судалгаагаар эмэгтэйчүүдийн 17-аас дээш хувь, эрэгтэйчүүдийн 12-аас дээш хувь нь хүзүү хөших, хөөрөх зэрэг асуудалтай тулгардаг болохыг баталжээ. 

Харин эдгээр өвдөлтөөс салахын тулд хэдхэн дасгал, аргуудыг сураад авахад хангалттай юм.

1.Сунгалт хийх


Мөрөө эргүүлнэ.

Хоёр гараараа ээлжлэн далан дээрээ олон удаа дарна.

Толгойгоо зөөлөн хөдөлгөж, чихээ мөрөндөө хүргэхийг хичээнэ. Хоёр талдаа ээлжилж хийнэ.

Хоёр гараа чихнийхээ дээр байрлуулж, хуруугаараа зөөлөн дарна. Толгойгоо цэх байлгахын тулд хүзүүний булчингаа чангалаарай.

2. Халуун эсвэл хүйтэн жин тавих


Хүзүү хөшихийг болиулахын тулд халуун эсвэл хүйтэн жин тавьж болно. 

Аль аль нь үзүүлэх үр дүн ижил тул хүссэнгээ сонгоорой. 

Хүйтэн жин тавих нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх бол, халуун жин тавих нь цусны урсгалыг сайжруулдаг.

3.Дэрээ намсгах


Хэтэрхий өндөр дэр дэрлэх нь хүзүүнд асуудал үүсгэнэ. 

Унтаж сэрэхэд хүзүү хөндүүрлэж, хөшиж, тухгүй байдал үүсдэг. 

Үүнээс сэргийлэхийн тулд намхан дэр дэрлэж байгаарай.

4. Мэргэжлийн хүнээр иллэг хийлгэх

Өвдсөн хэсэгт зөөлөн иллэг хийснээр таны хүзүү, нурууны булчин сунах боломжтой. 

Үүнээс гадна массаж нь хүзүүний өвдөлтийг бууруулж, хөдөлгөөнийг нэмэгдүүлж, стрессээс ангижруулдаг. 

Гэхдээ мэргэжлийн хүнд хандах ёстойг санаарай.

5.Хөдөлгөөн хийх


Хэрэв та оффист ажилладаг эсвэл компьютерын ард удаан суудаг бол хүзүү тань үргэлж хөшиж, өвдөж, хөндүүрлэдэг байх магадлал өндөр. 

Энэ нь хөдөлгөөний дутагдалтай холбоотой тул цаг зав гаргаж хөнгөн хөдөлгөөн хийж байгаарай.

6. Хэлнийхээ үзүүрийг сэрээгээр хатгах

Бидний хэл нь биеийн дотоод эрхтэн, тэр дундаа хүзүүтэй нягт холбоотой байдаг. 

Тиймээс та хэлнийхээ үзүүрийг сэрээгээр 10-30 хөнгөн хатгаж, хүзүүний өвдөлтөө намдааж болно. 

Энэ аргыг хэлний зүү гэж нэрлэдэг.



Холбоотой мэдээ