САЙН УНТАЖ АМРАХАД ХЭВТЭХ БАЙРЛАЛ МАШ ЧУХАЛ

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-07-13 09:30:40

Нойрноос бие болон сэтгэлзүйн байдал хамаардгийг бид бүхэн сайн мэднэ.

Мөн унтах байрлал, нойр авах хугацаа ч чухал байдаг ажээ.

Аль талаараа унтахаас шалтгаалж таны эрүүл мэндийн байдал тодорхойлогдох төдийгүй арьсаа залуу хэвээр нь хадгалах, хоол боловсруулах системийг сайжруулах зэрэг нь ч бас хамаардаг гэнэ.

Бид унтаж байхдаа хэд хэдэн янзын байрлалаар буюу баруун, зүүн, дээш, доош харж унтдаг. 

Энэ бүх байрлал нь хүний эрүүл мэндэд нөлөөлж байдаг. 

Тухайлбал:

Дээшээ харж унтах нь гэнэт амьсгал тасалдах, зогсох, багтрах  зэрэг аюултай. 

Амьсгалын замын асуудалтай хүмүүс энэ байрлалаар унтдаг.

Баруун тийш харж унтдаг бол тухайн хүний хоол боловсруулах системд сөрөг нөлөөтэй. 

Харин зүүн тийш харж унтахад хоол боловсруулах системийн үйл ажиллагаа зөв горимдоо ордог байна.

ЗҮҮН ТАЛААРАА УНТАХ НЬ ЯМАР АШИГТАЙ ВЭ?

1. Хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулдаг. 

Энэ нь тэжээллэг эрдэс бодисыг түргэн задлахад мөн хорт бодисыг гадагшлуулахад тус болдог.

2. Цусны эргэлтийг нэмэгдүүлж, зүрх судасны ажиллагааг сайжруулна

3. Цөс, дэлүүний ажиллагааг нэмэгдүүлж, хорт бодисыг биеэр чөлөөтэй хөдлөхөд тусалдаг. 

Ингэснээр хорт бодис биеэс түргэн гадагшилна.

Хэрэв та зүүн талаараа унтдаггүй бол одооноос сурах хэрэгтэй. 

Юун түрүүнд хуучин зуршлаасаа салахын тулд цаг хугацаа, хүчин чармайлт хэрэгтэй.

1. Ар нурууныхаа баруун талд дэр ивж унтсанаар шөнө хөрвөөхгүй.

2. Эсвэл орныхоо нөгөө талд буюу хөл рүү толгойгоо харуулж  унтаарай. 

Энэ нь таны сэтгэлзүйд нөлөөлж зүүн талаараа унтаж дасахад илүү хялбар болно.

3. Мөн унтах хэсгийнхээ баруун талд гэрэл тусгаж болно. 

Унтаж байхдаа та гэрэлтэй хэсэг рүү харахгүй нь мэдээж.

Эх сурвалж: Healthylifetricks


Холбоотой мэдээ