Таны ам цангаагүй ч биед тань ус хэрэгтэй байгааг илтгэх 5 шинж

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-07-31 09:56:38

Харвардын их сургуулийн клиникийн үзсэнээр ус нь биеийн бүх үйл явцад оролцдог аж. 

Хүн хүнээсээ шалтгаалан хэр их ус уух ёстой нь өөр өөр ч, ихэнх хүмүүс биеийнхээ шингэний хэрэгцээг хангаж чаддаггүй болохыг судалгаагаар тогтоожээ. 

Цангах нь ус уух хэрэгтэй байгааг илэрхийлэх шилдэг арга зам биш бөгөөд харин ч цангах үедээ таны бие аль хэдийнээ усны дутагдалд орчихсон байгаа гэсэн үг.


1Чихэрлэг зүйл идэхийг хүсэх

Хүн цангах үед тархины өлсөх болон цангах дохиог өгдөг хэсгүүд зэрэг ажилладаг учраас бид өөрсдийгөө өлсөж байна гэж боддог. 

Дасгал хөдөлгөөн хийсний дараа биед нөөцлөгдсөн нүүрс ус зарцуулагдсанаар, бие гликогены дутагдалд орсон гэж бодон сахар ихтэй зүйл идэхийг хүснэ. 

Мөн усны дутагдалд ороход серотонин ялгарах нь багасаж, чихэрлэг зүйл идэхийг хүсдэг



2Амнаас эвгүй үнэр гарах

Хангалттай шингэнээ нөхөж чадахгүй байвал шүлсний булчирхайн ажиллах чадвар муудаж, амны хөндийд бактери үржих магадлал ихэснэ. 

Ингэснээр муухай үнэр үнэртэж эхэлдэг. 

Шингэний солилцоо хэвийн түвшинд явагдаж байвал шүлсний булчирхайнаас тус бактеруудыг устгах энзимууд ялгардаг байна.



3Ядарч сульдах, төвлөрч чадахгүй байх

Коннектикутын их сургуулийн явуулсан туршилтаар бага зэрэг ус дутагдахад хүний зан төлөвд өөрчлөлт ордог болох нь тогтоогджээ. 

Ой тогтоолт, төвлөрөл, суралцах чадвар гэх мэт олон чадварыг хамруулсан оюуны шалгалтаар жаахан ч гэсэн ус дутагдахад хангалттай шингэнээ нөхсөн хүмүүсээс илүү хүндрэлтэй байгаа нь ажиглагдсан байна.



4Үе мөч өвдөх

Үе мөчинд даралт шингээх, тослох зориулалтаар гель шиг өтгөн шингэн байдаг бөгөөд хангалттай шингэний солилцооны үр дүнд бүрэн зөв ажилладаг байна. 

Гэвч цай, кофе гэх мэт зүйлсийг уудаг бол шингэнээ нөхөх нь хүндрэлтэй ажээ.



5Шээс бараан өнгөтэй байх

Бүх шинж тэмдгүүдээс хамгийн амар илрэх нь байж ч магадгүй. 

Усаар дутагдаагүй үед шээс шар туяатай эсвэл бүр өнгөгүй байдаг. 

Хурц шар эсвэл бараан байвал усны дутагдалд орсныг илтгэнэ. 

Мөн давтамж бас нэг илрэл байж болох юм. 

Бие засахгүй удах нь усаар дутагдсаныг илэрхийлж байх боломжтой.





Холбоотой мэдээ