Ийм учраас өндгийг хэзээ ч хөргөгчинд хадгалж болохгүй! Яагаад гэдгийг нь мэдээд таны нүд орой дээрээ гарах вий

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-08-06 04:20:48

Өглөөний цайндаа хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг хүнс бол өндөг билээ – олон янзаар энэ хүнсийг хэрэглэж болно. Өндгийг хэрэглэхэд амархан бөгөөд гол нь шим тэжээллэг бас эрүүл.

Ийм болохоор хүмүүс нэг дор маш олон өндөг худалдаж авч, хөргөгч эсвэл өрөөний температурт хадгалдаг байх. Гэсэн хэдий ч, өндгийг хөргөгчид хадгалдаг эсэхээс хамаарч, анхаарах ёстой чухал зүйл байдаг байна.

Хүн бүхэн өндгийн хөргөгчинд хадгалдаггүй. Гэхдээ Хойд Америк, Япон эсвэл Австрали зэрэг улсад хүмүүс өндгийг ихэнхдээ хөргөгчинд хадгалдаг. Харин бусад улс орны хүмүүс өрөөний температурт хадгалах нь бий. Өндгийг хөргөгчинд хадгалдаг хүмүүс салмонелла гэх нэртэй бактерийг биедээ авах эрсдэлтэй байдаг аж.


“National Public Radio” эх сурвалж өндгийг хөргөх ёсгүй талаар мэдээлжээ. Тэдний мэдээлснээр АНУ-д салмонелла бактериас хамгаалах хэд хэдэн хэмжүүр байдаг гэнэ: хяналт шалгалт, угааж цэвэрлэх болон дэлгүүрт худалдаалагдаж буй өндөгнүүдээс сорьц авах гэх мэт. Европт ихэнх тахиануудад салмонелла бактерийн эсрэг вакцин тарьдаг. Ингэснээр уг бактериас санаа зовох хэрэггүй гэж үздэг байна.

“Food and Drug Administration”-ийн мэдээлж буйгаар вакцин салмонелла бактерид хүчтэй эсэргүүцэл үзүүлдэг байна. АНУ дахь “Department of Agriculture Food Safety and Inspection Service”-ийн техникийн мэдээллийн мэргэжилтэн Marianna Graveli өндгийг өрөөний температурт 2-оос дээш цаг хадгалж болохгүй талаар хэлсэн бөгөөд хэрэв өндөгний бүрхүүл дээр өвчин үүсгэгч жижиг организмоос сэргийлсэн хамгаалалт байхгүй бол, бид бактеритай өндөг хүнсэндээ хэрэглэх гэж байгаа эсэхээ мэдэх аргагүй юм гэж тайлбарлажээ.


Түүгээр зогсохгүй, энэ бактери маш нууцлаг тул хүнсний амт, үнэр эсвэл харагдах байдалд огтхон ч нөлөөлдөггүй байна. Тахиа салмонелла бактериар халдварласан эсэхийг хэн ч мэдэх боломжгүй. Тиймээс таны хүнсний дэлгүүр, фермер эсвэл хөршийнхөө хашаанаас худалдаж авсан өндөг салмонелла бактеритай байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр хэрэглэгчийн найдвартай газраас сонголт хийх, өндгийг хөргөгчид хадгалахгүй байх, өрөөний температурт дээр дурдсан цагаас илүү удаан байлгахгүй байх нь чухал юм.


Холбоотой мэдээ